• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 20:59:40    
Хэрэглэх зааврыг нь нарийвчлан уншаарай

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн хүнсний зүйл эм бэлдмэлийн хяналт удирдалгын газрын сүүлийн үе нийтлүүлсэн тоо баримтаас үзвэл, бий бүхий органик нэгдлийн бус үрэвсэл дарах эм бэлдмэлд зүрх судасны эрсдэл агуулагдаж байгаа юм байна, эдгээр эм бэлдмэлд Votalin, Fenbid, Xilebao зэрэг байнга хэргэлдэг эм бэлдмэлүүд багтаж байна. Америкийн тал эдгээр эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэрт хандан эм бэлдмэлийн хэрэглэх заавраа тодорхой байранд, тус эм бэлдмэлээ болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийхийг шаардсан байна. Гэвч Ань Хуй мужийн Хэ Фэй хотын зарим эмийн пүүсний худалдаж байгаа Fenbid-д болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийгээгүй байна.

     Хэ Фэй хотын эмийн пүүсүүдэд Votalin, Fenbid, Xilebao зэрэг хүн ардын байнга хэргэлдэг эм бэлдмэлүүд уулаасаа борлууллага сайтай байлаа. Эмийн пүүсэнд Fenbid-ыг худалдан авч байсан нэгэн эмэгтэй тус эмэнд зүрх судасны эрсдэл байгааг мэдээд тун их гайхсан байна, уул нь өөрөө ч мэдэхгүй, эмнэлэгээс эм авч байхад эмч нар ч хэлж тайлбарлаж өгсөнгүй байжээ. Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, Fenbid-ыг голцуу өвдхийг зогсооход хэргэлдэг бөгөөд булчин мах, үе гишүүн, мэдрэл өвдөх болон толгой, шүд өвдөх, сарын тэмдэг ирэх үе өвдхөд зэрэгт хэргэлдэг байна.

     Вэб сайтаас үзвэл, Хятад Америкийн Тянь жинь хотын Ши кэ гэдэг эм үйлдвэрлэх хязгаардмал хариуцалгат компанийн үйлдвэрлэсэн Fenbid-ын бүх хэрэглэх зааварт одоо болтол "зүрх судасны эрсдэлийн хэрэг юм уу ходоод хоол боловсруулах замаас цус гарч ч болзошгүй юм" гэсэн болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийгээгүй байна. Хэрэглэх зааврын гаж нөлөөний тухай тэмдэглэхдээ, тус бүтээгдэхүүн шингээлт сайтай, гаж нөлөө багатай, жирийн байдалд гэдэс, ходоод, арьсны бижрүү, толгой өвдөх, чих дүнгэнэхэд тустай гэжээ. Үүний зэрэгцээ, тус эм бэлдмэлийг хэргэлж байгаа үе толгой өвдөх, бөөлжих, нойр хүрэх, даралт багасах зэрэг байдал илэрч болзошгүй юм, ийм байдалд өвчитөн эм уухаа зогсовол дээрэх байдал аяндаа арилах болно гэж тэмдэглэсэн байлаа.

     Одоохондоо улсын дотоодын эм бэлдмэлд хяналт тавих байгууллагууд энэ талаар тодорхой тогтоол гаргаагүй ч энэ хэргийг нягт анхаарч байна гэж илэрхийлсэн байна. Мэргэжилтэдийн сэрэмжлүүлэн хэлж байгаагаар, ямарваа эм бэлдмэлээс гаж нөлөө гардаг юм, иймээс эмчийн хэлхийг сайн сонсч, эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг нь нарийн нябай сайн уншиж үзэх хэрэгтэй юм. Хэрвээ сэжигтэй асуулт байвал клиникийн эмчээс зөвлөлгөө авх хэрэгтэй юм. /Л.Буянтогтох орчуулав/