Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Оросын нийслэл Москвад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын бага хуралд оролцохоор 26-ны өдөр Москвад хүрэлцэн очлоо.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, олон орны удирдагчид бага хурал дээр, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хэрхэн гүнзгийрүүлэх асуудлыг голцуу авч хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд Вэнь Жябао уг асуудалд холбогдуулан Хятадын талын бодитой санал зорилтыг дэвшүүлэх болно. Хуралд оролцогсод бас хурал өндөрлөх үеэр хамтарсан албан мэдээ нийтэлж хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.
Москвад байх хугацаандаа, ерөнхий сайд Вэнь Жябао Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон хуралд оролцогч орнуудын удирдагчидтай хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын бусад асуудлаар санал бодлоо солилцох болно. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|