Нутаг дэвсгэр: 83 мянга 600 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар 4 сая 40 мянга. Үүний зөвхөн гурваны нэг хувь нь Арав хүн, дөрвөний гурва нь гадаадын хүн бөгөөд гллцуу Энэтхэг, Пакистан, Египет, Сири, Палестин зэрэг орны иргэн юм. Оршин суугчдын ихэнх нь Исламын шашин шүтдэг. Арав хэл бол албан ёсны хэл, Ангил хэл түгэмэл хэрэглдэг.
Нийслэл: Абу Жави, 2000 оны байдлаар 717 мянган хүн амтай.
Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 12-р сарын 2-ны өдөр.
Ерөнхий байдал: Аравын хойгийн зүүн талд байж, хойшоо Пэрсийн булангийн хүвээнд хүрч, 734 км урт тэнгисийн эрэгтэй. Баруун хойт талаараа Катартай хийл нийлэж, баруун тал, өмнө талаараа Саодын Аравтай хөршилж, зүүн тал, зүүн хойтт талаараа Омантай хил залгаж байна. Халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, зундаа (5-10-р сар)халун чиглэг, 40-50 хэм хүрдэг. өвөлдөө (11-р сараас дараа жилийн 4-р сар) дулаан, 7 – 20 хэм, хаядаашоройн шуургатай. Жилийн дундаж хур тундасын хэмжээ 100 мм орчим, ихэнхдээ 1 -2-р сард ордог.
Манай тооллын 7-р зуунд Аравын хаант гүрний хариа байв. 16-р зуунаас эхлэн Португаль, Голланд, Франц түрэигийлж, 19-р зууны эхээр Ангил Персийн булангийн бүс нутгийг эзэлсэн бөгөөд 1820 онд орон нутгийн 7 эмирт улсыг шахаж байгаад, "өнө бат дайн зогсох гэрээ" байгуулсан байна. Түүнээс хойш Ангилын хамгаалалтанд орсон байна. Энэ гэрээ жилийн эчсээр хүёингүй болно гэж Ангил 1971 оны 3-р сарын 1-ний өдөр мэдэгдсэний дараа 12-р сарын 2-ны өдөр Аравын Нэгдсэн Эмирт Улс байгуулагдав.
Эзэн Хаант Оман улс: Нутаг дэвсгэр: 309 мянга 500 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар 2 сая 53 мянга. Ихэнх нь Арав хүн, мөн Энэтхэг, Пакистан зэрэг гадаадын хү ам байдаг. Оршин суугчдын ихэнх нь Исламын шашинтай. Албаны хэл нь Арав хэл, Ангил хэл түгэмэл хэрэглдэг. Нийслал: Мускат, 720 мянган хүн амтай.
Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 11-р сарын 23-ны өдөр(эзэн хааны хаан ширээнд суусан өдөр).
Ерөнхий байдал: Аравын хойгийн зүүн өмнөт хэсэгт байдаг. Зүүн хойт хэсгийн уулархан нутгаас бусад газар нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. 5 – 10-р сар хүртэл халуны уларил, халууны хэмжээ нь 40 гаруй хэмд хүрдэг. 11-р сараас дараа жилийн 4-р сар хүртэл сэрүүн уларил, дундаж дулааны хэмжээ нь 24 хэм байдаг.
Оиан бол Аравын хойгийн хамгийн эртний орон юм. Манай тооллоос өмнөх 2000 онд тэнгис болон хуурай дээр худалдаа наймаа хий ж байсан бөгөөд Аравын хойгийн усан оноц хийх төв болж байжээ. 7-р зуунд Аравын хаант улсын нэг хэсэг болсон байна. 1624 онд Алива юант улс байгуулсан бөгөөд хүчний хүрээ нь зүүн Африкийн хэсэг тэнгисийн эрэг хүрч байжээ. 18-р зуунд Саиидын вант улс байгуулж, улсын нэрээ "эзэн хаант Мускат улс" гэж нэрэлж байжээ.
1507 оноос хойш Португали, Перс, Ангилд удаа дараагаар эзэлэгдэж байв. 1920 онд Оман нь "эзэн хаант Мускат улс" болон "Исламын шашны эзэнт Оман улс" хоёр хэсэгт хуваагдав.1967 онд нэгдэж, "эзэн хаант Мускат болон Оман улс" байгуулав. 1970 онд Кабус ордоны төрийн эргэлт гаргаж аавынхаа хаан ширээг булааж, "Эзэн Хаант Оман Улс" байгуулсан байна.1973 онд Ангилын цэрэг Оманаас гарсан байна. /М.Цэцэн бэлтгэв/
|