Материал: цагаан гурил 300 грамм, гахайн хавирга 200 грамм, шинэ ногоо 50 грамм, наранцэцгийн тос 50 грамм, шар 30 грамм, жян юү 30 грамм, нунтагласан хү жяо, элсэн чихэр, давс, вэй жин зэргийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна. Урт урт хэрчсэн ба маш жиижглэн хэрчсэн сонгино, цагаан гааг тус бүр 10 грамм хэрэглэхэд бэлэн болгоно. 500 грамм тунгалаг шөл, 20 грамм шяньцай ногоог хэрэглэхэд бэлэн болгож тавьна.
Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Хавиргаа 3.3 см хэртэй хэмжээтэй болгон хэсэглэн хэрчиж тогоонд хийж усанд буцалгаад, нитгэлийг нь авч хаяад, урт хэрчсэн сонгино, гааг түргэн бологчоор чааж, хийн уур гарахаар нь хавхаасны тавыг нь дараад 12 минут чанаж мах нь яаснаасаа мултархаар нь шүүж гаргаад савалж, хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Цэвэрхэн тогоондоо наранцэцгийн тос хийж, халахаар нь жижиглэн хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж шарна, бас шар жангаасаа хийж бага зэрэг шараад болсон хавирга, 50 грамм тунгалаг шөл болон элсэн цагаан чихэр, жян юү, нунтагласан хү жяо, давс зэргийг хийж 5 минут хэртэй буцалгаал, вэй жин хийж аяга саванд гаргаж авна. 4-рт. Цэвэрхэн тогоонд 450 грамм тунгалаг шөл буцалган, гурилаа чанаж болохоор нь хэрчсэн ногоогоо дээр нь хйиж чанаж болгоод аягалж, бэлэн болгоод байсан шөлөө гурил дээрээ цутгаж, шян цай ногооний юүрэмдгээс дээр нь хийнэ. Тэгээд л энэ хавирга чансан шөлтөй хоол болох нь тэр дээ.
Энэ гурилтай шөлий хавирга нь нултархай зөөлөн бөгөөд амттай сайхан, шөл нь ханд болсон байдаг онцлогтой юм.
Энэ гурилтай шөлийг хийхдээ улирлын ямар ч ногоог сонгон хэрэглэж болно. Тухайлбал, бүө цай ногоо, чинь цай ногоо, бөөрөнхий цагаан ногоо зэргээс өөрийн дур сонирхолоосоо сонгон хэрэглэж болно шүү дээ. \Номин бэлтгэв\
|