Хятадын ТӨЗР-ны баруун өмнө бие дэх Нярам сияньд уулыг түшүүлэн байгуулсан жижиг суурин Жан мү суурин байрлаж байна. Хятадын төрийн зиндааны нэгдүгээр зэрэглэлийн гарц болсон Жан мү суурин нь Хятад Балбын хилийн худалдаа хөгжилтэй явагдаж байгаагаараа дотоод гадаадад алдаршсан төдийгүй тэнд мянга гаруй Шарбачууд амьдарч байгаа болохоор хүмүүсийн анхаарлын төвд орж байгаа юм. Одоо та бүхэнд Шарбачуудын тухай танилцуульяа.
Дуврагын эцэг, 71-тай өвгөн Дувра өглөө эрт босонгуутаа юний тэргүүнд Вачирбани бурханыг тахиж байгаа ойр хавийн нэгэн сүмд хүрч мөргөл үйлдээд, мөн тэр бурханд зулын тос нэмдэг. Гэртээ буцан ирсэний дараа настан үүдэндээ сууж сүүтэй цайгаа уухын дагуу зуун метрийн тэртээх уулын цандах үзэмжийг бахархан харж суух сонирхолтой байдаг. Тэнд Балбын Шаравчууд нутаглан сууж байгаа бөгөөд цөөн бус хүн нь настаны төрөл садан байгаа юм.
Өвгөн Дувраагынх Жан мү суурины Ли шинь тосгонд байдаг юм. Далайн түвшнээс 2300 гаруй метр өндөр өргөгдсөн уулын хазуугаар 500 шахам хүн амтай 112 өрх Шарбачууд нутаглан амьдарч байна. Уулан дээр нь Шарбачуудын уламжлалт нимгэн төмөр оройтой модон байшин байхаас гадна төмөс зэрэг тарьмал тарьсан шатан тариа байгаа юм. Хазуу айлынх нь шинэ байшин барьж байгааг хараад өвгөн Дувраа ачааны машин явж болох тэртээ замыг зааж, бидэнд:
" Би тэнд төрсөн, уул нь энд засмал зам нэвтээгүй байсан болохоор давс цайгаа зөвхөн хүний хүчээр үүрч ирдэг. 30 км зайтай Нярмаас давс цай үүрч, Балбад хүргээд, тэндээс мөн цагаан будаа сольж, сарлаг шиг уул даваа даван нутагтаа үүрч авчирч байлаа. Ингэж нэг удаа явж ирэхэд арав хоног орно. Тэр үеийн амьдралын гачигийг одоо ч мартахгүй юм гэж ярьлаа.
Өвгөн Дувраа хагас зууны өмнөх амьдралын байдлаа ярьж байгаа юм. Үеийн үеэрээ Хятад Балбын хилийн нутагт амьдарч ирсэн Шарбачууд нь онцгой аймаг бүлгийн хувиар, өнгөрсөнд Түвд үндэстний ноёд түшмэдэд алба хааж, сүм хийдэд тариа тарьж өгөх буюу үүрэгчин болж амь золгож байсанаар амьдрал ахуй нь маш ядуу зүдүү байсан юм. 1959 онд Түвдэд ардчилсан өөрчлөлт хийсэнээс хойш, засгийн газраас Нярмаас Жан мү хүрэх засмал зам засч өгсөн төдийгүй модон оройтой чулуун байшин байгуулж өгсөн байна. Тухайн үед ийм байшин ёстой л нутгийн маань хамаг сайн байшин байлаа, тосгонд одоо ч ийм байшин байна гэж өвгөн Дувраа бидэнд хэлж байлаа.
Өвгөн Дувра Ли шин тосгоны дарга байсан хүн юм. Өнгөрөгч зууны далаад оны сүүлчээр Шарбачуудын төлөөлөгчийн хувиар тар мөн Бээжин Шанхайгаар явж үзэн танилцсан юм. Энэ настан тосгоныхаа өндөр настадын дотор мөн ихийг харж, нүд нээсэн хүнд тооцогдох юм.Шарбачууд үийн үеэрээ ууланд амьдарч ирсэн боловч, түүний их хүү, хоёрдугаар хүү нь уулархаг нутагаасаа салж, нэг нь Нярам сияний прокурорын орлогч дарга болж, нөгөө нь дунд сургуулийн багш болсон байна. 32-тай бага хүү нь л аавийнхаа үйлсийг залгамжлан, Ли шин тосгоны хорооллын эрхлэгчээр 9 жил ажиллаж байгаа юм байна.
Манай тосгоны 40%-ийн айл наймаа хийж аж төрж байна гэж бага хүү нь Дувраа бидэнд хэллээ. Тэр хэлэхдээ: " Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш, манай Шарбачууд аажмаар аралжаа наймаа хийх болсон юм. Хятад Балбын хилийн гарцын ойролцоо нэгэн гудамжинд наймаа сайн, тэнд манай Шарбачуудын цөөн бус наймаачин байж, бүр л хилийн худалдаа хийж байна гэлээ.
Дувраагийн хэлж байгаа нь Дэсган гудамж юм. Жан мүгийн боомтын гадна, Хятад Балба хоёр орны хая дарсан найрамдал гүүрээс бас хэдэн км зайтай байрлаж байна. Шарбачууд өөрийнхээ үг хэлтэй мөртөө урт хугацааны турш Хятад Балбын хилд нутаглаж ирсэн болохоор тэд хятад хэл, түвд хэл, балба хэл, англи хэлээр наймаа хийж байдаг. Олон хэл мэддэг тул энхүү хилийн худалдаанд онц давуулаг талтай нь гарцаагүй.
Шарбачууд Хятадын үйлдвэрлэсэн нэхмэл бараа бүтээгдэхүүн, төмөрлөг бүтээгдэхүүн, гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл, арьс ноос зэрэг барааг бөөнөөр Балбад гаргаж, Балбаас цагаан будаа, гар урлалын бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Жан мү сууринд Шарбачуддын ажиллуулж байгаа дэлгүүр хоршоо зөндөө байгаа бөгөөд саятан ч цөөн бус байна. Ноднин Ли шин тосгоны Шарбачуудын хүн дутмын жилийн орлого 4360 юаньд хүрч, Түвдийн хүн тутмын жилийн орлогоос 2 дахин гаруй илүү болсон байна.
Ли шин тосгонд бид арав гаруй жилийн өмнө Балбаас мордож ирсэн Жумаатай уулзсан юм. Жума бол Балбад амьдарч байсан Шарба хүн. Гэрлэхээсээ өмнө Хятадад байгаа тогтсон нөхөртөйгээ ер уулзаагүй юм байна. Өнөөдрийн амьдралынхаа тухай Жума хэлэхдээ: " Эндэх амьдрал Балбаас сайн, би ч гэр нутагтаа харьсан, хэтхэн цаг явбал манайд хүрчхэнэ. Балбад байгаа аав ээж маань ч Хятадад ирсэн. Манай хоёр гэр байнга явж суудаг гэжээ.
Жума хэлэхдээ: бид хоёр маш эе эвтэй амьдарч байна. Би гэр зуурын ажил хийхээс гадна нөхрөө хамжин мал тарианы ажилд явдаг. Бид гурван хүүхэдтэй, хоёр нь сургуульд орсон гэжээ. Эхнэр нь бидэнтэй гэр зуурын зоог дэлгэж байгааг хараад, Жумаагын нөхөр нь бидний өөд толгой дохин ниээмсэглэн зогсож байлаа. /Пэрлаймаа орчуулав/
|