• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-28 16:14:48    
Угалзан урсгалт шилийн гол

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Өвөр монголын өөртөө засах раионы шилийн гол аймгийн төв шилийн хотоо өмнөш 13-км-ын зайд шилийн голын есөн нугалаа байж, алтан нарны туяанд гялалзан урссаар байдаг. шилийн голын хөвөөнд таван хошуу мал угалзан хээтэй ногоон торгон тэрлэгэн дээр шигтэгсэн сувд шиг тархан бэлчиж, намаг ширгэнд нь нугас галуу шумбан ганганаж, зэсэг хулс нь салхины аясаар шуугин ганхаж ойроод очвол дуулж байгаа юм сонсогддог сон.

     Шилийн гол бол шилийн голын тал нутаг дээрх дотоод урсгалт юм. шилийн гол шилийн голын тал нутгийн төв хэсгээр дайран өнгөрч нийт 205 км урт байдаг юм. дээд урсгал нь зүүнээс баруунш урсч дов толгодоор өнгөрөн, голын хөндий нь 1 км өргөн байдаг юм. дунд доор урсгал нь умарш эргэн урсч голын хөндий нь 2-5 км өргөн байж, голын хөвөөгөөр намаг газар тогтож, хамгийн сүүлдээ баянуур цутгадаг юм.
Шилийн гол нь Өвөр монголын Улаанхад хотын хэшигтэн хошууны умард хэсэг дэх улаануураас эх авсан байдаг юм.

     Улаануур болон шилийн голын эх авсан нутаг бол амьтан араатны жаргалын орон юм. болор тунгалаг усанд нь загас жараахай живин сүлжилдэж, нууранд нь зүйл бүүрийн шувууд шумбан, нуурын хөвөөнд нь гөрөөс араатан гүйлдэж байдаг юм. энэ газрыг бас ургамалын хүрээлэн гэдэг юм. нуурын голын хөвөөнд нь ягц сахуулаг уд улиас ганхан найгаж, өвс зүлгэнд нь мөөг, нар майлас, хээрийн жимис зэрэг элбэг байдаг тул ингэж нэрлэгдсэн байдаг юм. шилийн голын эх авсан газрын цаг агаар тааламжтай, байгалийн нөхцөл сайтай байдаг туд мал хариулахад маш тохиромжтой байдаг юм.

     Алтан улссаас юань улсын үед энэ нутаг монголын хонхироод аймгийн нутаг байсан юм. чингисийн хадам аав бол хонхироод аймгийн ахлагч байсан. Түүний охин бүртээ тэмүүжинтэй гэрлэж, хааны хатан болсон юм. энэ нутгаас урьж хожид 18 хааны хатан төрж юань улсын 11 гүнж энэ нутгийн бэр болсон байна. энэ нутаг бол бас ч дайн байлдаанд хоёр этгээдийн заавал булаалдах газар болж байсан юм. алтан улсын үейн алтан хүрээт цайз шилийн голын эх авсан энэ улаануурын хөвөөнд байж, Лигдэн хаан хорчин аймгийг нэгтгэх дайндаа энэ нутгаар өнгөрч байхад зуны бүгчим халуун байсан тул өвчин хижиг дэлгэрч цэрэг морь нь их л сүйдсэн дэгэд улмажлал яриа байна. Чин Гүрний Энх амгалан хаан ойрдын Галдан бошогт хаантай хэшигтэн хошууны Улаанбутан гэдэг газар шийдвэрт тулалдаан хийж, Чин улсын цэрэг энэ нуурын мамагт шигдснээс болж з Галдан хааныг барьж чадалгүй алдаж явуулсан гэдэг яриа ч бий.

     Шилийн гол ийм сайхан газраас ундарч баруунш шилийн голын тал нутгийг ундаалж, шилийн голын тал нутгийг өн шимлэг малын билчээртэй болгосон байна.