• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-28 16:55:03    
Ардын зохиолч Ба Жиньг дурсах нь

Хятадын Олон Улсын Радио

     10-р сарын 17-ны өдөр Хятадын хоёр нисэгч тээсэн Шэнь Жю 6-р сансрын хөлөг Өвөр монголын тал нутагт амжилтай газардахад утга зохиолын аврага одон Ба Жинь тэнгэрт хальсан байна. Энэх зууны настаны нас барсан явдал нь бүх хятадчууд, Ялангуяа Хятадын утга зохиолын салбарынханд маш их хохирол болсон юм.

     Ба Жиний уг нэр Ли Ётан гэдэг. 1904 он Сьчуань мужийн Чэн Дуд төржээ. Тэрээр 1921 он анхны бүтээлээ албан ёсоор нийтлүүлсэнээс 1999 оны 2-р сард "Жэнь Дөүг дурсах нь" зохиолыг бичиж дуустал насан туршдаа 13 сая үсэгтэй зохиол бүтээлийг зохиож орчуулсан байна. Ба Жиний гуравчилсан руман "гэр" "хавар" "намар", "манан" "бороон" "цахилгаан" болон "хахир шөнө", "дөрөвдүгээр эмнэлэгийн өрөө" зэрэг утга зихиолын бүтээл нь Хятадын уран зохиолын хөшөө болсон байна.

     Үүнээс гадна Ба Жинь гарамгай хэвлэн найруулагч, редактор болох юм. Өнгөрсөн зууны гуч дөчөөд онд тэрээр Шанхайн соёлын амьдралын хэвллийн газарт 14 жил ажиллаж, их хэмжээний залуу зохиолчдыг хүмүүжүүлсэн байна. Ба Жинь өтлөө насандаа нийгэмд үргэлжлэн хувь нэмэр оруулж, таван бодийн "Суй Шан Лу", тухайлбал "сэтгэлийн төрөгдөл"-г хэвлэн нийтэлсэн бөгөөд 150 мянган юуань хандивлаж, Хятадын орчин үеийн утга зохиолын музейг үүсгэн байгуулсан юм. Тэрээр нэг, хоёр, гурав, дөрөв дэх удаагаа сонгогдсон бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүн бөгөөд тав дах удаагаа сонгогдсон бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүн, зургаа, долоо, найм, ес, арав дах удаагаа сонгогдсон улс төрийн зөвлөлдөх зөвллийн бүх хятадын хорооны орлогч даргаар ажиллаж байсан юм. 2003 оны 11-р сарын 25-ны өдөр Ба Жиний мэндэлсэн 100 жилийн ойг тохиож, Хятадын төрийн зөвлөл түүнд "ардын зохиолч" гэх яруу алдрыг олгосон байна.

1  2