Хүүхдийн сэтгэл маш эмзэг юм, бага л хатуу үг сонсвол сэтгэлээр унаж итгэл алддаг, ийм болохоор эцэг эхчүүл хүүхдийг байнга урамшуулж итгэл зоригтой эрүүл саруул өсөх үүрэг хариуцалгатай юм.
Аль ч хүүхэд гээд аав ээжгээ ахмад томоочуул, юу байна тэр бүхнээ ярьдаг хүн гэж үзэн, өөрт нь тохиолдсон бүхнээ тэдэндээ ярьж зөвдөлцөхийг хүсдэг. Хүүхдийн эдгээр сэтгэлийг ойлгосны дараа ямаршуухан арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэхийг эцэг эхчүүл мэдэж болох юм, ялангуяа буруудсан үед хүүхдийг шоолж элэглэх буюу хорыг нь малтаж, шарыг нь хөдөлгөж болохгүй, тэгэх юм бол хүүхдэд нэн их нөлөө болж, явах тусмаа гэр бүлдээ дургүйцэж, томчуулдаа гумдах болно.
Зарим гэр бүл хүүхдийн буруудсан хэрэг явдлаар сүвэгч болгож хатуу үг хэлдэг, мэдээж хүүхэд буруудсан үед эцэг эхчүүл ч уур омгоо дарж чадахгүйгээс хэлсэн эвгүй үг нь хүүхдийг гумдааж байдгийг анзаардаггүй юм. Үнэндээ энэ нь хүүхдийн нэр төрд маш их нөлөө болж, өөртөө дургүйцэх цаашлаад биедээ ямар ч итгэлгүй болдог байна.
Амьдралд томчуулын хатуу, хэтэрсэн үг өгүүлвэр бүхэн хүүхдийн урма сэтгэлийг хэрхэн нөлөөлж байна гэдгийг тиймээ анхааралдаа авахгүй байдаг, өдөр тутмын амьдралд гэр бүлийнхэн санаандаа авалгүй олон олон эвгүй үгийг хүүхдэд идүүлдэг. Жишээлбэл: "тэнэг" "худалч" "хэрэггүй юум" "чамайг битгий хий гэхэд чи заавал хийнэ" "даанч тусгүй" "чи сургуульдаа очихгүй бол ээж нь чамайг дахин хайрлахгүй, хэрэв чи үг сонсвол ээж нь чамайд мөнгө өгнө" гэх мэтийн харааж зөгсөн, шоолж ёзолсон, айлгаж сүлдүүлсэн үгийг хүүхдэдээ зардаг байна, эдгээр үгийг залуухан ээж аавууд уурлаж бачимдахдаа хэрэглэдэг нь ч олонхи тоог эзэлнэ, иймэрхүү эвгүй үг нь хүүхдийг сургаж хүмүүжүүлж чадахгүй мөртөө буцаад хүүхдийн эсэргүүцлийг хүргэж, тэдний итгэл зоригийг муугаар нөлөөлдөг байна, ялангуяа мөнгө төгрөгөөр хүүхдийг хуурах нь хүүхдийг улмаар буруу зам руу түлхэдэг байна.
Хүүхэд биеэ даасан хүн болсны хувиар тэднийг хүндэтгэх хэрэгтэй, шоолж ёзлох нь хүүхдийн эрүүл сэтгэл санаанд дарамт өгч байгаа явдал болно, аль ч эцэг эхчүүл хүүхдэдээ хайртай, гэвч тэднийг өөрийн хувийн өмч хөрөнгөө болгож болохгүй, хүүхэд хэдийгээр ёс учир сайн мэдэхгүй боловч, тэдэнд бас хайр сэтгэл, уйтгар гуниг, эрэл хүсэл, шахалт дарамт байна гэдгийг ойлгож, тэдний эрүүл саруул өсөн бойжилтод туслах ёстой юм. Юун болгонд хүүхдийг харааж хэлээд байх юм бол хүүхэд ч биедээ итгэлгүй болдог.
Хүүхдийг хэтэрхий хэлэхээс болж зарим хүүхэд бүр юунаас ч айхаа болиж, хэлэхээрээ хэлэг, явахаараа явна гээд юу хэлсэн ч хүлээж авахгүй хэмжээнд хүрдэг, ингэх юм бол цаашид хүмүүжүүлэхэд бүр хэцүү болно, хүүнин ичиж айх, нэр төрийн хүндэтгэлийг хүндэтгэхгүй юм бол дахин ямар ч эрэл хүсэлгүй болж, ололт амжилт юу гэдгийг ч мэдэхгүй болно, иймээс олон олон аав ээж хүүхдийн сэтгэлийг хүндэтгэн эвгүй үгийг дутуу хэрэглээрэй. Эвгүй муухай үг нь хүүхдийн сэтгэл санаанд сүрдүүлэл болох төдийгүй хүн болох итгэл зоригийг харшилж, тэдний ирээдүй хойчын замыг тасалж мэднэ гэдгийг анхаараарай!
|