Омэнь бол Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой раионы нэг юм. 1999 онд Хятад улс Омэньд бүрэн эрхээ сэргээн хэгэжүүлэхээс өмнө Португали улсын харианд байсан юм. Омэнь эрт дээр үеэсээ Хятадын нутаг дэвсгэр байж, уул нь Хятоадын Гуан Дун мужийн харианд байсан юм. эрт дээр үедээ Омэнь нь дорно өрнгийн худалдааны солилцоо хийх газар байж, хүн харын бараан ховор загасчны тосгон байсан юм.
1553 онд Португали улс барааны онгоц далайн шуурганд дайрагдлаа гэдэг шалтгаа Омэньд суух эрх авсан байна. анх эхэндээ тэд овоохойд сууж байсан бол 1557 оноос хойш их цар хэмжээний барилга байгуулалт хийж эхэлсэн бөгөөд үүний улмаар Омэний цар хүрээ цаашид өрөжисөн байна. 1574 Онд Мин улсын засгийн газар Омэний хойгийн Шянь Шань Сянь руу нэвтрэх аман дээр хашилга байрьж, Омэний иргэдэд хяналт тавьсан байлаа. 1605 онд Омэнь раион аажмаар өрөгжиж, Португали дураараа хот байгуулж, түүнийг нь Гань Дун мужийн албан тушаалтад зарлиг буулган нураасан байна. 1606 онд Португаличууд бас нэг том сүм барьсан боловч түүнийг нь бас зарлиг буулган нураасан байна. 1840 оны хар тамхины дайны үед поруталичууд Хятадын засгийн газрыг эелдэн дагаж байсан байр сууриа гэнэт хувиргаж, 1887 оны үеэр португалийн засгийн газар Чин улсын засгийн газрыг шахаж байгаад Хятад португалийн хурлын гэрээг байгуулж, уг гэрээнд Португали улс Омэнийг үүрд удирдан хамаарна гэдэг заалтыг хүчээр оруулсон байна.
1928 онд Хятадын засгийн газар урьд нь тохирсон гэрээг хүчингүй болго гэж португалийн талд мэдэгдсэн боловч Португалийн талын явалгүй байсаар бай ан юм. 1985 оны 5-р сард Португалийн ерөнхийлөгч Хятадад айчлах хагацаанд Хятад Португали хоёр тал Омэнийн асуудлыг авч хэлэлцэж, 1987 лгы 4-р сарын 13-ны өдөр Хятад Португали хоёр орны засгийн газар Омэний асуудлын тухай хамтарсан албан мэдээ нийтлүүлж, Омэнь бол Хятадын нутаг дэвсгэр, Бүгд найрамдах Хятад ард улс 1999 оны 12-р сарын 20-ны өддөөс Омэньд бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлнэ гэж тогтоосон юм. уг албан мэдээ ёсоор 1999 оны 12-р сад Хятад улс Омэньд бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлж эхэлсэн юм.
Омэний эдйин засгийн гол тал нь экэспортийн бүтээхтхүүн боловсруулох, аялал жуулчлал, казино, мөнгөн гүйлгээ, байрилгын ажил төрөл зэзэг байдаг юм. үүний дунд аялал жуулчлал болон казино гол болж байдаг юм. Омэньд Лу Лянь Но цэцэрлэгт хүрээлэн, ариаволын сүм зэрэг буддын болон католиг шашны сүм хийдүүд байдаг юм. Омэнь Хятадын мэдэлд шилжснээс хойш Хятадын төв засгийн газар нэг орон хоёр системтэй байх, Омэньчууд Омэнио засах бодлого хэрэгжүүлж, олон талын ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байна. Омэний онцгой раион өөрийнхөө ахны засаг даргаа сонгон гаргаж, Хе Хоу Хуа анхны засаг даргаа сонгогдож, түүний удьрдлагатайгаар Омэний эдийн засаг жилээс жилд тогтвортой өсөн нэмэгдэж, Хятадын эх газартай байх эдийн засгийн хэлхээ холбоо өдрөөс өдөр нягт болсоор байна.
|