• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-31 14:34:26    
Гадаадын компанид анха удаа дагуулийн үйлчилгээ хангасан

Хятадын Олон Улсын Радио

     1987 оны 8-р сарын 10-ны өдөр, Хятад улс Сичуань мужийн төв хэсгийн товлсон газарт шинжлэх ухааны хайн хэмжилт болон техникийн туршилтын нэг дагуулийг буцаан алчирсан байнөа. Энэ дагуулийг 8-р сарын 5-ны өдөр Жиүчуаны днгууль хөөргөх төвөөс "Чан Чэн хоёрдугаар" гэдэг зөөгч пуужингаар хөөргөсөн юм.

     Дагууль од төлөвлгөө ёсоор тойрог замаар тав хонон нисч, шинжлэх ухааны хайн хэмжилт хийсэн бөгөөд жингүйдэлийн техникийн туршилт хийсэн байна. Энэ дагууль дээр Францын нэг компанын жингүйдэлийн туршилтын хоёр аппраттай юм. Энэ бол Хятад улс гадаадын компанид анха удаа дагуулийн үйлчилгээ хангасан болно.

     Анха удаагаа худалдааны хэрэглээний дагууль хөөргөсөн: 1990 оны 4-р сарын 7-ны өдөр, Хятад улс Шичангийн дагууль хөөргөх төвөөс "Чан Чэн гуравдугаар" зөөгч пуужингаар "Азийн нэгдүгээр" холбооны дагуулийг хөөргөж тойрог замд нь оруулсан байна. Энэ дагуулийг АНУ-т хийсэн бөгөөд Азийн дагуулийн компани худалдан авсан юм. Энэ бол Хятад улс анха удаагаа худалдааны хэрэглээний дагууль хөөргөсөн болно. Энэ дагуулийн амжилттай хөөргөсөн явдал нь Америк Европын монполчилж байсан дэлхий дагууль хөөргөх зах зээлд Хятад улс алхаж орсоныг харуулж байгаа юм.

     Дагуулийн холбооны газар дээрэх анхны станц: Хятадын дагуулийн холбооны газар дээрэх анхны станц болШанхайн Хунчяогийн дагуулийн холбооны газар дээрэх станц болно. Энэ жижиг хэлбэрийн, шилжин явж болох станцийн тоног дөхөрөмжийг 1972 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчилахдаа авч ирсэн юм.

     Цаг агаарын дагуулийн газар дээрэх анхны станц: Хятадын цаг агаарын дагуулийн газар дээрэх анхны станц 1987 оны 3-р сарын 30-ны өдөр Бээжинд байгуулагдав. Энэ станц бол НҮБ-ын хөгжлийн төлөвлгөөний газрын тусламжын төсөл юм. Үүний зорилго нь хөдөө аж ахуй, нисэх онгоц болон тэнгисийн аялалын талаарх цаг агаарын үйлчилгээг эрчимжүүлж, олон улсын цаг агаарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхд оршино.

     Хиймэл дагуулийн газар дээрэх хамгийн өндөрт байгаа станц: Хятадын хиймэл дагуулийн газар дээрэх хамгийн өндөрт байгаа станц болТүвдийн Өөхтөө Засах Районы Ахас хотын дагуулийн холбооны газар дээрэх станц юм. Энэ далайн түвшнээс 3670 мщтрийн өндөрт байдаг бөгөөд тоног дөхөөрөмжи нь тухайн үедээ Хятадын хамгийн тэргүүний байжээ.

     Хамгийн олон дагууль хөөргөсөн нэг жил: 1990 он бол Хятадын хамгийн олон дагууль хөөргөсөн нэг жил, нийт таван дагууль хөөргөсөн юм байна. Түүний дотор Чан Жэн гуравдугаар зөөгч пуужингаар хөөргөсөн хэрэглээний холбооны дагууль (2-р сарын 4-ний өдөр), Чан Жэн гуравдугар зөөгч пуужингаар хөөргөсөн "Азийн нэгдүгээр" холбооны дагууль (4-р сарын 7-ны өдөр), Чан Жэн хоёрдугаар пуужингаар хөөргөсөн дууриамал дагууль (7-р сарын 16-ны өдөр), Чан Жэн дөрөвдүгээр зөөгч пуужингаар хөөргөсөн хоёрдох "Фэн Юүнь нэгдүгээр" цаг агаарын туршилтын дагууль (9-р сарын 3-ны өдөр), Чан Жэн хоёрдугаар пуужингаар хөөргөсөн шинжлэх ухааны хайн хэмжилтийн дагууль (10-р сарын 5-ны өдөр) зэрэг байна. /М.Цэцэн орчуулав/