Энэ зуны халууны голд Хятадын олон газрын олон зочид буудал агааржуулагчаа хамгийн доор түвшинд тавьж, албан гэрт хүмүүс түр хэрэглэхгүй компютер, принтер, олшруулагч зэргийг хааж цахилгааны зарцуулгыг багасгаж, цахилгаан шат олонтоо дээш доош гарч буухаас болсон цахилгааны зарцуулагыг багасгахын төлөө хүмүүс аль боломжоор шатаар алхан гарах болж байна. Хэмнэх нь өнөө Хятадын нийгэм нийтийн шинэ хэв суртал болж байна.
Хятад хүмүүс цай уух заншилтай тул байгууллага бүхэн буцалсан ус хангадаг. Өнгөрсөнд хүмүүс хэрэглэх хэмжээгээ анхаарахгүйгээр халуун усны саваар дүүртэл авчирж, хөрвөл асган хаяж ус их үрдэг байлаа. Өнөө ажилтад уух хэмжээгээр авчирдаг болсон. Чэнь чян бол Бээжингийн баруун дүүргийн Чан гөү зэн суурины засгийн газрын байгууллагын албан хаагч юм. Өдөр бүр ажилд орсны дараа түүний хамгийн түрүүнд хийх ажил бол албан гэрээ цэвэрлэж буцалсан ус авчирдаг байна. Албан гэрийн хүн цөөн болсноор өнөө өдөр бүр хагасхан сав ус авчрах болжээ.
Юунд хагасхан сав ус авчрах болсон вэ?гэвэл өнгөрсөнд бид өглөө бүр ус авчрахдаа өнжсөн хагас сав усыг асгадаг байснаар их үрэн тарж байсан гэжээ. Ус хэмнэх, цаасыг ар өвөр хоёр тал дээр нь бичиж ашиглах, ажилд гарч ажлаас тарахадаа хувийн унаа барихгүй ээлжийн унаанд суух болсон зэрэг нь Чан гөү суурины арвилан хэмнэх ажиллагааны чухал агуулга болсон байна. Ингэж хэмнэх ажиллага өрнүүлээд нэг л сард өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөл бүрийн зарлага 50 мянган юань хэмнэснийг суурины бүртгэлд харуулжээ.
Эрчим хүч хэмнэн ашиглах үзэл баримтал хүмүүсийн сэтгэлд гүүнзгийрснээр хэмнэн арвилах үзэгдэл Хятадын нийгэмийн өнцөг булан бүрд харагдах боллоо. Бээжингийн нэг орисийн байшинд сурвалжлагч хонгилын гэрэлтүүлэг гурав алслаад нэг нь асаж, албан гэрийн гурван гэрлийн шилээр бүрэлдсэн гэрэлтүүлэгд хоёрыг нь унтрааж нэгийг нь асааж , наран талын өрөөнд нэг ч ширхэг гэрэл асааж байхгүй байдлыг харсан байна. Энэ байшингийн зөвхөн гэрэлтүүлэгийн өдрийн цахилгааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн 800 градусаас 300 градус хүртэл буурч, эрчим хүч хэмнэсэн хэмжээ 60 хувь гаруйд хүрсэн юм гэнэ.
Тог цахилгаан хэмнээд ажилд ямарч саад болсонгүй. Энд ажиллаж байгаа Ван хүй хэлэхдээ, Анх эхлэж хэрэгжүүлэх үе харанхуй шиг санагдаж дасахгүй байсан л даа, хэрэг дээрээ ажилд ямарч нөлөө болохгүй. Олон гэрэл асаахаа болиод харин ч сэрүүхэн болсон шиг юм гэжээ.
Хүмүүс олон янз хэлбэрээр цахилгаан хэмнэж байна. Шанхай хотын Лү вань дүүргийн засгийн газар албаны том давхар байшингийн хуучин агааржуулагчийг өөрчлөн хийн шатхуунтай агааржуулагч хэрэглэснээр эрчим хүч хэмнэсэн тэдийгүй бохирдолоос ч хамгаалж байна.
Өнгөрсөнд хотын шөнийн гэрэлтүүлэг хэдий гэрэлтэй бол тэдий сайн гэж байснаас эрчим хүчний зарцуулага туйлын их байжээ. Цахилгаан хэмнэхийн төлөө энэ жил Бээжин хот 100 зурвас замын гэрэлтүүлэгийг бүхнийг цахилгаан хэмнэх гэрлээр солиж , барилгын үзэмжийн гэрэлтүүлэгд ч цахилгаан хэмнэх шинэ технолги хэрэглэсэн байна. Бээжин хотын хот тохижуулалтын удирдах комиссын үдэшийн гэрэлтүүлэгийн газарын дарга Жя жянь пин хэлэхдээ, Бээжин хотын үдэшийн гэрэлтүүлэгт өнгөрсөнд хэдий гэрэлтэй бол тэдий сайн гэж байсан бол өнөө цахилган хэмнэхийн төлөө шинэ техник хэрэглэж боломжоор цахилгаан хэмнэж байна. Жишээлээд хэлбэл баруун дүүргийн Юе тань гүүрийн үзэмжийн гэрэлтүүлэгт 200 киловат орчим цахилгаан хэрэглэж байсан бол цахилгаан хэмнэх шинэ техник хэрэглэснээр 100 киловат ч хэрэглэхээ болисон гэжээ.
Эрчим хүч хэмнэх үзэл баримтал өнөө олон хотын оршин суугчдын ухамсарт ажиллагаа болж байна. Бээжингийн зүүн дүүрэгт суудаг Юань шинийх арвилан хэмнэх арга ухаан бодож байна.
Тэрээр хэлэхдээ, зун агааржуулагчийг гучин минут ажиллуулаад өрөө сэрүүн болсон хойно сэнс ажиллуулна, ингэвэл өдөрт багаар хэлэхэд 4 радус цахилгаан хэмнэнэ гэжээ.
Оршин суугчид ухамсраасаа ус цахилгаан хэмнэж байгаагаас гадна, засгийн газрын салбар ч үнийн хөшүүрэгээр иргэдийн нөөц баялаг хэмнэх ажлыг ахиулж байна. Хятадын баруун хойт нутгийн Инь чуань хот "хэтэрсэн хэсгийн үнийн түрэм" хэрэгжүүлж, өрх бүрийн сарын дундаж ус хэрэглэх хэмжээг тогтоож, түүнээс давсан хэсгийн шоо дөрвөлжин метр бүрийн үнэ өндөр байдаг. Энэ зун Инь чуань хотын бөгчим халуун өдрийн тоо өнгөрсөн жилээс илүү, хотын хүн амь ч өнгөрсөн жилээс 20 мянга нэмэгдсэн байдалд харин усыг 1 сая 200 мянган тонн хэмнэсэн байна.
Эрчим хүч хэмнэхийн төлөө барилгын салбарууд ч эрчим хүч хэмнэх шинэ материал өргөнөөр хэрэглэж эхлэсэн байна. сүүлийн хоёр жилд Хятадын дорнод нутгийн гарамын хот Чинь хуан догийн хэсэг оршин суугчид эрчим хүч хэмнэх материалаар барисан байшинд орсон байна. Эх сурвалжийн мэдээгээс үзвэл, Чин хуан до хотын боловсруулан гаргасан хот тохижуулалтын шинэ төлөвлөөгөөд , хойшид шинээр байгуулах оршин суугчдын байшин барилгад эрхбиш шинэ материал, шинэ технолги хэрэглэж, эрчим хүч хэмнэх хэмжээг 50-аас дээш хувьд хүргэх хэрэгтэй гэж доторхой тогтоосон байна. /Урангоо орчуулав/
|