Энэ жилийн 7-р сарын 13-ны өдөр бол Бээжин олимпийн наадам зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөөд амжилт хийсний дөрвөн жилийн ой мөн. " Бээжингийн олимпийн наадамд сайн дураасаа туслах" уриан доор том хэлбэрийн уран сайхны тоглолт 2005 оны 7-р сарын 13-ны орой Бээжингийн ажилчны биеийн тамирын ордонд болж, дуучид болон ажилтан нар бүр сайн дурынханы нэрийн өмнөөс оролцож, тоглолтын орлогыг бүхнийг Бээжингийн олимпийн наадамын сайн дурынханыг зохион байгуулан бэлтгэн дасгалд хамруулах ажилд ашиглахаар Бээжингийн залуучуудын дурынханы санд хандивласан байна.
Тус оройн тоглолтод Хятадын дотор газрын нэрт дуучин Лю хуань, Тянв зэнь, Сүнь юе зэргээс гадна Сян ганы нэрт дуучин Гү жүю жи, Ян чянь хуа , Тайваны нэрт дуучин Чи чинь, Ли зун шэн нар оролцож, Лю хуаны дуулсан "Тэнгэр газар миний зүрхэнд", Ли зүн шэнгийн дуулсан" үнэнч сэтгэлийн баатар" зэрэг дуу нь үзэгчдийн халуун таашаалыг хүлээж, тоглолтын эгнээ түвшин сүүлийн жилийн турш Бээжингийн тоглолтын тайзна ховорхон харагдсан түвшинд хүрчээ.
22 цаг 08 минут гэхэд тоглолтын оргил боллоо. Учир нь дөрвөн жилийн өмнийн энэ мөчид тухайн үеийн Олон улсын олимпийн хорооны дарга Самаранч "2008 оны олимпийн наадамыг зохион явуулах эрхийг Бээжин авлаа" гэж мэдэгдсэн юм. Дөрвөн жилийн дараах энэ мөчид тухайн үеийн хүний сэтгэл догдлом байдлыгн дүрс бичлэгийг хоёр том дэлгэцнээ гарган , Ажилчны Биеийн Тамирын Ордны агаарт галын наадам зохиож, хэдэн арван мянган үзэгчид яг л дөрвөн жилийн өмнөх олимпийн наадам зохион явуулах эрх олсон тэр мөчид байгаа юм шиг баярлан уриалдаж билээ.
Тус орой нийслэл Бээжингийн их дээд, дунд сургууль, оршин суугчдын хороолол, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагаас бүрэлдсэн 2000 сайн дурынхан тоглолтын талбайн гадна дотно, эргэн тойроны зам мөр, нийтийн үйлчилгээн автобус, метро зэрэг олон нийтийн газар диг журам сахиулах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг сайн дурын үйлчилгээний ажил хийсэн байна.
" Бээжингийн олимпийн наадамд сайн дураасаа туслах " уриан доор явдагсан 7-р сарын 13-ны оройн өргөн их тоглолтыг ХКН-ын Бээжин хотын хорооны суртал ухуулагын хэлтэс, Комунист Залуучуудын эвлэлийн Бээжин хотын хороо, Бээжингийн залуучууд сонин, Бээжингийн сайн дурынханы нийгэмлэг зэрэг байгууллага хамтаар зохион байгуулсан юм. /Урангоо бэлтгэв/
|