Швейцарын Лаусаныг "Олимпийн нийслэл" гэж нэрэлдэг байна. Учир нь Олон улсын Олимпийн хорооны төв байр энд байрлаж байдаг юм. Гэвч Лаусан нь олон улсын Олимпийн хорооны анхны төв байр биш юм байна.
Олон улсын Олимпийн хороо байгуулагдаад нэлээд хэсэг хугацаанд орчин үеийн Олимпийг үүсгэн байгуулагч Коубертиний Парист сууж байсан газар нь Олон улсын Олимпийн хорооны төв байр байжээ. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн гарч, Европид даяар дайны гал дүрэлзэв.
Олимпийн хөдөлгөөний түүхийн ховор нандин бичиг материал болон данс эвхмэлийг дайны галд өртөхөөс сэргийлэхийн тулд, 1915 оны 4-р сард Коубертин нь Олон улсын Олимпийн хорооны төв байрыг төвийг сахисан орон Швейцарын Лоусанд нүүлгэн аваачжээ. Үүнээс хойш Лоусан нь Олимпийн хөдөлгөөнтэй салшгүй барилдлагатай болсон бөгөөд Олон улсын спортынхонд томоохон нөлөөтэй хот болсон байна.
1982 онд Олон улсын Олимпийн хорооноос Лоусанг "Олимпийн хот" гэмээн зарласан байна. 1993 оны 12-р сарын 5-нд Олон улсын Олимпийн хорооноос бас Лоусанг "Олимпийн нийслэл" гэмээн зарлажээ. Одоо Лоусанд Олимпийн музей, Олимпийн судалгааны төв байгаа бөгөөд Коубертиний нэрээр нэрэлсэн гудамж, спортын талбай зэрэг байгаа. Олон улсын Олимпийн хөдөлгөөний төв болсон Лоусан хот Олон улсын Олимпийн хөдөлгөөний хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан байна.
|