Эртний үгэнд "хадам эх бэрийн олонхи нь тааралцахгүй" гэж хэлдэг, хадам эх бэрийн зөрчөл нь гэр бүлийн дундах бэрх асуудлын нэг болсоор ирсэн юм, энэ нь адил бус цустай хоёр эмэгтэй адилхан нэг эрэгтэйд хайртай болсон явдал юм, даруй хүүгийн ээж болон хүүгийн гэргий болно, сэтгэл санааны талаас авч үзвэл, ээж нь хүүгээ гэргийнгээ үгэнд орж, ээжээ мартахаас айна, эр нөхөр нь ээжийнхээ үгэнд орж өөрийг нь хадмындаа ганцаардуулхаас гэргий нь айна. Иймэрхүү байдал нь гэр бүлийн гол зөрцөл болдог байна. Хэрэв хоёр тал бүр идэвхтэй байр сууриар харилцан найр тавьж, ихчүүлээ хүндэлж, үр хүүхдээ хайрлах сайн сайхан зан заншлыг эргэмлэдэг л юм бол эдгээр зөрцлийг бүрмөсөн зохицуулж болох юм.
Хадам эх хүн юуны өмнө өөрийн хүний үр гэж ялгалгүй гэр бүлд чинь заяагдаж ирсэн бэрийг халуун элгээрээ хүлээн авч сайн сайхан гэр бүлээ өөд нь татаж явах үүрэг хариуцалгатай гэхэд, бэр хүн ч өөрийн хүний ээж гэж ялгалгүй хүндлэн, заяагдаж ирсэн гэр бүлээ авч явах чухал үүрэг хариуцалгатай юм.
Нийгэм хөгжихийн хирээр хүмүүсийн үзэл бодол ч цаг үеийн урсгалыг дагаад өөрчлөгдөж байна. Хятадын хадам эх бэрчүүл хоорондын харилцаанд ч шинэ байдал бий болж байна, даруй өнгөрсний тэрэх уламжлалт зан заншил аажмаар өөрчлөгдөн цаг үедээ зохицсон шинэ хэлбэр рүү шилжиж байна. Хадам эх хүнд авч хэлбэл, эрх тэгш байх суурин дээр бэрийн нийгэм нийт, ажил үйлс, найз нөхөд хоорондын харилцааг маш зөв шийдвэрлэх болж байна, жишээлбэл залуучуудын дур сонирхолын дагуу ямар нэгэн хамт олоны найр наадам болоход бэрийн оролцохыг дэмжих, гэр бүлийн ажлаа хамтад нь үүргэлэх, үр хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлэх, байнга сэтгэл санаагаа солилцох болсноор хадам эх бэр хоорондын зай завсар явах тусмаа багасах болжээ. Бэр хүнд авч хэлбэл, хадам эхийн аяар байх уламжлалыг бага багаар эвдэх болж байна, гэвч нэлээд нас ахисан хадам эх өөрийн заншсан амьдралын хэлбэр болон үзэлтээ баримталж байдгаас хэвийн амьдралд нь гэнэтээр шинэ хүн ирснээс болж, сэтгэл санаа амаргүй болох бөгөөд бас ихчүүлийн нэр хүндээ үзүүлнэ гэж чармайдаг, ийм байдалд бэр хүн тэвчээртэй байж, хоёр талыг эвтэйхэн байлгах үүднээс хадам эхийн амьдралын зоршлыг эвдэхгүй байх суурин дээр, өөрийгөө зохицохыг их болох болж бий, ямар нэгэн учир дээр санал зөрцөл гарлаа ч гэсэн бэр хүн илүүхэн буулт хийж, эхчүүлээ хүндэлсэн сайн бэр болохыг хичээж байна.
Сайн бэр болох нь сайн ээж болохын гараа юм, иймээс ихчүүлээ хүндэлсэн сайн бэр нь гэр бүлийн уур амьсгалыг нэн сайн сайхан болгодог бөгөөд эвтэйхэн бэр хадам эх байлцах нь гэрийн эзэгтэйн хамгийн дээд туйл болох ёстой.
|