Хятадын хөдөө тосгоны эдийн засаг хөгжихийг дагалдан Хятадын тариачидын орлогын төвшин илт дээшилэж, хөдөө тосгоны оршин суугчидын амьдрал сайжирч, оюуны амьдрал нь ч баялаг агуулгатай болжээ.
Шиньфү цүн тосгон Жянши мужийн Пиншян хотын дүүрэгт байрлаж, Жянши мужийн соёл иргэншилийн үлгэр жишээ тосгоны нэг юм. Бид уг тосгонд хүрэхэд холоос харанга хэнгэрэгийн дуу сонсдож байлаа. Ойртон очиход харин тус тосгоны тариачидын өөрөө зохион байгуулсан "хүндэд харуул"-ын анги өдөр тутамын дасгалаа хийж байгаа юм байлаа.
58 насан сүүдэр зооглож байгаа хатагтай Лю Вэнжи сурвалжилагчд хэлэхдээ, тосгоны олонх эмэгтэйчүүд хэнгэрэг дэлдэхээс гадна, Янгэр бүжиг, нийтийн бүжиг хийх сонирхолтой байдаг. Ингэх нь бие тасгалжуулхаар барахгүй амьдралын утга агуулгыг баялагжуулдаг байна гэжээ.
Энгийн өдөрдөө үдээс өмнө эмэгтэйчүүд бүр гэр тэргээ цэвэрлэн, үдээс хойш сая хамтдаа цугларан дуу дуулаж, бүжиг бүжиглэж, бие тасгалжуулдаг. Соёл биеийн тамирын төрөл бүрийн хөдөлгөөнийг маш хөгжөөнтөй өрнүүлж байна. Бид өөрсдөө мөнгө гаргаж хэнгэрэг хувцас хийж, тосгоныхоо соёл урлагийн амьдралыг баялаг агуулгатай болгож байна гэж тэрээр илэрхийлжээ.
Хөдөлмөрийн сэлүү цагт Шиньфү цүн тосгоны тариачид номын санд очиж, ном унших, шатар тоглох дуртай байдаг бөгөөд хөгжим сонсч, кино үзэх юм уу одон бөмбөг тоглох сонирхолтой байдаг.
Тосгоны тариачид чинээлэгжих замаар яваж эхэлснээс хойш тэд ч олон нийтийн ажиллагаад оролцох болж, байгааль орчныг хамгаалалтыг ч анхаарах болжээ. Тосгоны иргэн хатагтай Лю Хуйлань хэлэхдээ, Шиньфү цүн тосгоны сайн сайхан байгааль орчныг олноороо өвс мод тарих ажиллагааг идэвхтэй өрнүүлснээр бий бологсон юм. Энэ нь мөн ч тосгоны иргэдийн байгааль орчныг хамгаалах ухамсар дээшилсэнтэй нягт холбоотой юм гэжээ.
Одоо Шиньфү цүн тосгоны ойжуулалтын талбай 90%-д хүрч, өрөх бүр бараг байгааль орчинд нөлөөгүй нойл хэрэглэх болсон байна.
Энэ онд 80 насан сүүдэр үооглож байгаа Лю Чинфэн настан Шиньфү цүн тосгонд насаараа амьдарсан хүний нэгэн юм. Тэрээр хэлэхдээ, одоо Шиньфү цүн тосгоны өнгө үзэмж хамгийн сайхан үедээ байна. Амьдрал чинээлэг болж, байгааль орчин ч гоё болсон байна. Бид одоо өдөр бүр биеийн тамирын хөдөлгөөнд оролцож, заримдаа зурагт хараж, айл өрх бүрээр орож, улс гүрний том үйл хэргийг ярилцах болсон гэжээ.
Олонх иргэд чинээлэгжсэний дараа мөнгө төгрөг гаргаж тосгныхоо олон нийтийн үйл хэрэгт хэрэглэж байна. Шиньфү цүн тосгон одоо 12 метр өргөн 7 километр урт авто замтай болж, энэ замыг нийт тосгоны 800 гаруй хүн 4 жилийн хугацаа зарцуулан өөрөө сая гаруй юаний хөрөнгө мөнгө гаргаж байгуулсан юм.
Сайн сайхан байгааль орчин, эвсэг зохьцонгуй уур амьсгал нь олон жуулчидын сонирхолыг татаж, эндэхийн иргэдэд ашиг олгож байна.
|