• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:28:37    
Эмэгтэйчүүд хамгийн амархан нэрвэгддэг өвчнүүд

Солонго сэтгүүл

     Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөг дамжуулах гуурс нь маш нарийхан, нүдэнд үзэгдэхгүй, иймээс маш амархан бөглөрч, өндөг болон үрийн шингэн нэвтэрч чадахгүй болж, жирэмслэхгүй болгодог. Гэхдээ өндөг дамжуулах гуурсийг бөглөрөхөд хүргэдэг шалтгаан маш олон байдаг. Тухайлбал эмэгтэйн тасгийн өвчин, сүрьеэ, эмэгтэйн тасгийн мэс засын яр, төрөлхийн бойжилт тааруу зэргээс шалтгаалдаг. Эдгээр шалтгааны дотор, клиникт байнга тохиолддог нь эмэгтэйн тасгийн өвчин эмгэг болно. Харин сүүлийн жилүүдэд, эрэгтэйчүүдийн үрийн шингэний чанар нь эрс буурч байна. Эрэгтэйчүүдийн ажлын дарамт их, үдшийн амьдралын давтамж нь хэт их, бас үргэлж үүрэн телефон, агаар тохируулагч, компьютер, лазерын гэрэл зургийн тоног төхөөрөмж зэрэг электрон бүтээгэдхүүнтэй байнга ойртдог, эдгээр нь цөм эрэгтэйчүүдийн төмсний үрийн шингэн үүсэх эсийг хэвийн биш болгодог. Үүнээс гадна, хүчилтөрөгчийн бааранд суух, саунд орох заншил нь ч үрийн тоо ширхэгийг бууруулдаг байна.

     70 хувийн эмэгтэйчүүд савны бунчингарыг тоохгүй. Одоогоор савны булчингар нь "эмэгтэйн тасгийн нэг номерын хавдар" хэмээгдэж, эмэгтэйн үржлийн системийн байнга тохиолддог хавдар болсон бөгөөд залуужих хандлага илэрч байна. Ноднин Шанхайн Рэнь-Ай эмнэлэгт эмчлүүлсэн өвчтний дотор, 70-аас доошгүй хувийн өвчтний заримынхан булчингарын диаметр нь 6 см-ээс хэтэрсэн, заримынхан булчинтгарын тоо нь 3-аас хэтэрсэн байлаа.

     Савны булчинтгарын олонхи нь өвчний илрэлгүй бөгөөд үзлэг хийхээр дамжуулж оношлодог. Харин эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгийг чухалчлахгүй, ер нь булчингараас болж сарын тэмдэг тасрахгүй, сарын тэмдэг тэгшгүй болох, үелэл нь богиносох, эсэхүүл булчингар нь давсгийг нь дарж шээх удаа олшрох, шээж гарахгүй болох, шээж дуусахгүй зэрэг байдал гарч өдөр тутмын амьдралыг нь ноцтой нөлөөлөх үед эмчлүүлдэг. Иймд ердийн цагт эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь маш чухал байна. Үүнээс гадна, булчингар нь 3 см-ээс бага байх үед эмчлүүлэх хэрэггүй, зөвхөн нарийн хянан ажиглаж, эмнэлэгт тогтмол үзлэг хийлгэх шаардлагатай. Цөөн бус эмэгтэйчүүд мөнгөө хэмнэхийн тулд таваараа эм авч уух буюу албаны бус эмнэлэгт эмчлүүлэх нь мөнгө төгрөгөө үрэх мөртөө өвчин үзүүлэх цагаа саатаах болно. Бие махбод бол нэгдүгээр том эд баялаг болохоор эмэгтэй найз нар болгоомжтой хандаарай.


1  2