• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:40:58    
Төмсний салат

Солонго сэтгүүл

     Орц: үхрийн нурууны мах 400 гр, төмс 1 ш, шинэ соргог өндгөн мөөг 1 ш, буурцгийн соёо 200 гр, нүдсэн сармис 1 ш, 1 халбага гаа, хоёр том халбага гүнжидийн тос, бөөрөнхий сонгинын 1/4 (нарийхан татсан), улаан перец 1 ш, тик жимсний нухаш 2 том халбага, цагаан архи 1 халбага, шар, ногоон хачин жимс тус бүр 1 ш, өргөст хэмх 1 ш, будааны цуу 2 том халбага, салатын тос 3 том халбага, хэрчсэн яншуй нэг том халбага, давс, хуужуу зэрэг.

     Хийх арга:
    1. Улаан перец, тик жимсийн нухшаараа үхрийн нурууны махыг боож амт оруулна (тик жимсний хальсны нухаш улаан перецтэй).
    2. Төмсөө диаметр нь 5 см-ийн хэмжээтэй бөөрөнхийлөн хэрчиж, өндгөн мөөг, буурцгийн соёо, сармис, гаа, бөөрөнхий сонгино болон гүнжидийн тостой холино.
    3. Улаан перецээ жижиглэн хэрчиж, тик жимсний нухаш, цагаан архиа хийж нухаш болтол чанана. Хачин жимс болон өргөст хэмхээ хэсэглэн хэрчиж, хэрчсэн яншуйтай аяганд хийж, будааны цуу, тос, давс, хуужуугаа хийж жянгийн ээдэн болгоно.
    4. давсалсан үхрийн нурууны махаа тэгш ёроолтой тогоонд хийж 3—5 минут чанаад нимгэлэн хэрчинэ. Дараа нь төмсний салатаа хятад маягийн ногоо хуурах тогоонд хийж гялс хуурч гаргаж авна. Таваглахдаа төмсний салатаа үхрийн нурууны махны дээр хийж, жянгийн ээдэнгээрээ чимбэл бэлэн болно.