• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:59:38    
Шанхай хамгийн тэргүүнд "бохирдолгүй цахилгаан"-ы механизмыг хайж байна

Солонго сэтгүүл

     Бохирдолгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бол Шанхайн зах зээлийн хандлага боллоо. 2005 оны 6-р сарын 12-ны өдөр, Баошаний ган төмрийн хувьцаат компани, Мацүшита цахилгаан хэрэгслийн компани зэргийг оролцуулсан эхний ээлжид 15 аж ахуйн нэгж, нэг градус нь энгийн цахилгаанаас 0.53 юань үнэтэй хэдий ч Шанхайд салхины эрчим хүчийг ашиглаж үйлдвэрлэсэн "бохирдолгүй цахилгаан"-ыг худалдан авах тухай гэрээг албан ёсоор байгуулсан байна.

     "Бохирдолгүй цахилгаан" гэдэг нь салхины эрчим хүч, нарны эрчим хүч, газрын илч, далайн түлхэлтийн эрчим хүч, биологийн эрчим хүч зэрэг дахин сэргээгддэг эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчин хүчийг хэлнэ. Ойлгосноор, Шанхай нь Хятадад хамгийн тэргүүнд бохирдолгүй цахилгаан эрчим хүчийг ашиглах механизмыг хайж байгаа хот болох юм байна. 2005 оны доор хагаст, Шанхай хот бас хувь хүний гэр бүлд хэрэглэх "бохирдолгүй цахилгаан"-ы төлөвлөгөө боловсруулах юм байна.