• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 21:05:31    
Хятад орон үр тарианы гүйлгээний орчин үеийн таван арга замыг гол чухал байгуулна

Солонго сэтгүүл
     Хятадын Хөгжил Өөрчлөн Байгуулалтын Зөвлөлийн холбогдох албан тушаалтан 2005 оны 6-р сарын 8-ны өдөр Ханжөүд болсон "Үр тарианы гүйлгээний орчин үеийн олон улсын арга зам симпозиум"-д мэдэгдсэнээр, Хятад орон Зүүн хойт Хятадын бүс нутгийн үр тариаг гадагш гарах арга зам, Хатан гал Хуйхэ голын бүс нутгийн улаан буудайг гадагш гарах арга зам, Хөхмөрний дунд доод урсгалын (Сычуань мужийг оролцуулна) тутрагыг гадагш гаргах болон эрдэнэ шиш оруулах арга зам, зүүн өмнөд далай дагуу бүс нутгийн үр тариа оруулах арга зам, Бээжин Тяньжиний бүс нутгийн үр тариа оруулах арга зам зэрэг үр тариа гүйлгээний орчин үеийн таван арга замыг гол чухал байгуулах болно гэжээ. Зүүн өмнөд далай дагуу бүс нутгийн тархай бутархай үр тариаг хүлээн авч буулгаах, дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд, Хятад орон 5—10 жилийн хугацаанд Жэжян, Фүжянь, Шанхай, Гуандүн хавиар үр тариа дамжуулах 10 агуулах болон тусгай зориулалтын зогсоол байгуулж, зүүн өмнөд далай дагуу бүс нутгийн гармын тархай бутархай үр тариа хүлээн авч буулгах хүчин чадлыг 30 сая тонноос давуулахаар чармайх ажээ.