• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 21:09:07    
Хятад орон эрчим хүч, газар хэмнэх орон сууц, барилга хөгжүүлэхээр боллоо

Солонго сэтгүүл

     Хятадын Бүтээн Байгуулалтын Яам 2005 оны 6-р сарын 6-ны өдөр "Эрчим хүч, газар хэмнэх орон сууц, нийтийн барилга байгууламжийг хөгжүүлэх тухай заавар"-ыг нийтэд зарлав. Бүтээн Байгуулалтын Яамнаас холбогдох байгууллагатай хамтран 7 талаас гардаж, эдийн засгийн урамшуулал олгох механизм боловсруулав.

     Үүнд: 1. Шинээр барих барилгад эрчим хүч, газар, ус, материал хэмнэх болон одоо баригдаад байгаа барилгад эрчим хүч хэмнэх өөрчлөлт хийхэд татвар хураамжийн хөнгөлөлт, үлгэр жишээ төсөлд хүү олгох хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
     2. Хэрмийг өөрчлөх зорилтот сангаас татвар хураамж авах хугацааг зохих хэмжээгээр сунгах тухай судалж, хэрэглэх хүрээг өргөтгөж, хэрэм өөрчлөх зорилтот сангийн эрчим хүч, газар нэмнэх ажлыг ахиулна.
     3. Усны үнийн өөрчлөн байгуулалтыг ахиулахыг судалж, ус хэмнэх ажлыг ахиулна.
     4. Нийгмийн хөрөнгө болон гадаадын хөрөнгийн оролцоо болон одоо байгаа барилгын өөрчлөлтийг урамшуулна.
     5. Хотын захиргаа олон нийтийн ажил төрлийн өөрчлөн байгуулалтыг ихээхэн ахиулж, дулааны хангамжийн өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлнэ.
     6. Бохир ус, хогноос төлбөр хураах дүрмийг нарийн чанд хэрэгжүүлнэ.
     7. Холбогдох шагнал шалгаруулах аргыг өөрчилж, эрчим хүч, газар, ус, материал хэмнэх болон одоо байгаа барилгын эрчим хүч хэмнэх байдалд үнэлгээ өгөх агуулгыг чанд хэрэгжүүлнэ.