• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:55    
Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Энхбаяраас авсан ярилцлага

Солонго сэтгүүл

     "Солонго": ӨМӨЗО-ы талаар….

     Н.Энхбаяр: ӨМӨЗО Хятад улсын буюу бүс нутгийн адил хурдтай хөгжиж байна. Тус орны болон манай иргэд нэгэнт бий болсон олон боомт хил гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нааш цааш нэвтэрч бие биетэйгээ хэрэгцээтэй эд бараа, туршлага, аж төрөх ухаанаа солилцож байна. Энэ харилцааны үнэ цэнийг бараа солилцооны тухай ойлголтоор хязгаарлахгүй байна.

     "Солонго": "Солонго" сэтгүүлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

     Н.Энхбаяр: Ард түмнүүд бие биеэ таньж, нөхөрлөж, амжилт олоход хэвлэл мэдээллийн үүрэг асар их юм. "Солонго" бол Хятад орон, Хятадын ард түмний ололт амжилт, соёл урлагийн гайхамшгийг олон талаар чадварлаг гаргаж байгаа сэтгүүл юм. "Солонго" сэтгүүлийн ажилтан, ажилчид, уншигчдад улс орнуудын хооронд тогтсон бат бэх, өгөөж хишигтэй гүүр болж байхыг ерөөе.

     "Солонго" : Танд баярлалаа. Таны нэн өндөр хариуцлагатай, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн энэ албаа амжилтай хаахыг хүсэн ерөөе. Манай сэтгүүл дараа дараачийн дугаартаа таны тухай дэлгэрэнгүй нийтлэхэд бэлэн байна. / Сурвалжлагч Д.Чулуун/


1  2  3