Хятадын баруун хойт нутагт оршдог Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район нь Орос, Казастан, Пакистан, Энэтхэг зэрэг 8 улс оронтой хил нийлж байдгаараа хамгийн олон хөрш орнуудтай хая даран оршдог Хятадын муж район болсон юм. Шиньжянгийн 5600 гаруй километр урт хилийн шугам дээр, гадаадад нээлттэй 17 боомт гарц ажиллуулж байгаа юм. Олон жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, тэдгээр боомт гарц нь Хятад улсын төв Азийн улс орнууд болон эргэн тойрны бүс нутагтай худалдаа нэвтрэх зам суваг болж, мөн Шиньжянгийг Хятадын гадаадад нээлттэй байх өмнө эгнээнд оруулсан юм. Үүний зэрэгцээ бас боомт гарцын байгуулалтаас Шиньжянгийн эдийн засаг, худалдааны түргэн хөгжихөд үзүүлж байгаа үүргийг улмаар дотруулсан байна.
Шиньжянгийн олон боомт гарцуудын дотор, хамгийн нэртэй нь баруун хойт нутгийн Борталын монгол үндэстний өөртөө жөүгийн Алашань боомт юм. Казакстантай хил нийлж байгаа энэхүү боомт бол Хятадын баруун хойт нутгийн төмөр зам болон авто зам нэвтэрсэн үндэсний нэгдүгээр зэрэглэлийн цорын ганц боомт болно. Алашань боомтны хэрэг эрхлэх газрын хариуцлагатай Ю Жаньжюнь хэлэхдээ, 2004 онд манай боомтоор бараа оруулж гаргасан хэмжээ 9 сая 400 мянган тоннд хүрч, улсад 3 тэрбум гаруй юаний гааль төлж, Хятадын баруун хойт нутгийн бараа оруулж гаргасан хэмжээгээр хамгийн их, хөгжил нь хамгийн түргэн, үр ашигтай хамгийн сайн ажиллаж байгаа боомт болсон байна гэжээ.
"1994 онд манай боомтоор бараа оруулж гаргасан хэмжээ зөвхөн 430 мянган тоннд л хүрч байсан бол, 1999 он гэхэд төлөвлөгөөний чадлаасаа давж, 3 сая 670 мянган тоннд хүрчээ. 2001 оноос эхэлж, Алшань боомтын бараа оруулж гаргасан хэмжээ нь жил тутамд 25%-иар түргэн өсөн бөгөөд энэ онд 11 сая тонноос давуулахаар төоөвлөж байна" гэж Ю Жаньжюнь тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, өнөөгийн байдлаар, Алшань боомтын жил тутмын бараа оруулж гаргасан хэмжээ нь 9 жил дараалан Хятадын төмөр замын 4 том боомт гарцын дотор 2-р байр эзэлсээр ирсэн байна. Уг боомтыг ажиллуулснаас нааш, улсад нийт 13 тэрбум гаруй юаний гааль төлсөн юм. Сүүлийн үеийн бүртгэлийн дүнгээс үзвэл, энэ эхний 8 сард Алшань боомтын төмөр замаар бараа оруулж гаргасан хэмжээ нь 7 сая тонноос давж, 2004 оны мөн үеийнхээс 20%-иар өсчээ.
"2001 оноос эхэлж, бид боомт гарцдаа боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэхийг чухалд үзэж, импортоор оруулж байгаа бараа бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн байдалд нарийн нямбай судалгаа шинжилгээ хийж, тусгай чиглэлтэйгээр худалдаа хийж, Алшань боомтонд боловсрулахад тохиролмжтой бараа бүтээгдэхүүнийг оруулж, болосруулах үйлдвэр хөгжүүлсэн юм. Хэдэн жилийн хүчин чармайлтаар дамжиж, модон материал, металлорги, арьс ноос зэрэг ажил төрлийг хамарсан 12 үйлдвэр аж ахуйн нэгж Алшань боомтонд байгуулагдан ажиллах болсон байна" гэж Ю Жаньжюнь хэллээ.
Шиньжянгийн Линьюань худалдааны хязгаарлагдмал хариуцлагатай компани бол модон материал боловсруулдаг үйлдвэр аж ахуйн нэгж юм. Өнөө, уг компани Алшань боомтонд үйлдвэр байгуулан ажиллуулж байна. Уг компанийн засаг захиргааны албын дарга Лү Юнжюнь сурвалжлагчид хэлэхдээ, манай компани энд үйлдвэр байгуулаад жил гаруйхан болж байгаа боловч, эдйн засгийн үр ашиг сайтай ажиллаж байна гэжээ.
"Энд галт тэрэг нэвтэрч байгаа болохоор, модон метериалыг энд зөвөөрлөн авчирч боловсруулах нь бидэнд ашигтай байдаг. Иймээс бид энд хөрөнгө оруулан үйлдвэр байгуулсан юм. Хэрэв үйлдвэрээ Өрөмчид байгуулсан юм бол, түүхий материал зөвөөрлөх зардал нь ч хэдэн дахинаар нэмэгдэх юм. Бид анхны хугацаанд 15 сая юаний хөрөнгө оруулсан, өнөөгийн байдлаар, манай энэ үйлдвэрт 380 гаруй ажилчин ажиллаж байгаа бөгөөд тэдний 70% нь тухайн орон нутгийн хүмүүс юм" гэж Лү Юнжюнь тэмдэглэжээ.
Шиньжянгийн Илигийн казак үндэстний өөртөө засах жөүгийн Хоргос боомт бол мөн Какастантай хиллэж байдгийн зэрэгцээ бас Хятадаас төв Ази болон Европын улс орнуудад авто замаар нэвтэрдэг хамгийн том боомт болж байгаа юм. 2004 онд энэ боомтоор худалдаа хийсэн болон аялаөн жуулчилсан хүмүүс нь дахардсан тоогоор 500 мянгаас давж, оруулж гаргасан барааны хэмжээ нь 400 гаруй мянган тооннд хүрч, гадаад худалдааны нийт хэмжээ нь 570 сая ам.долларт хүрсэн байна.
Хятад Казакстан хоёр орны Засгийн газар Хоргост Хятад Казакстаны олон улсын хилийн хамтын ажиллагааны 14 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий төв байгуулахаар 2004 оны 9-р сард хэлэлцээр тохиролцожээ. Уг төв нь байгуулагдсаныхаа дараа, Хятадын үндсэн дамнасан чөлөөт худалдааны бүс нутгийн чанартай хилийн хамтын ажиллагааны төв болон хөгжих юм. Илигийн казак үндэстний өөртөө засах жөүгийн хариуцлагатан Жаг Гүөлян хэлэхдээ: "Бид энэхүү тавцанг ашиглан Хятадын нутаг районуудыг зүүн Европ, Орос болон төв Азийн улс орнуудтай холбож болно" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
|