• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 15:16:32    
Лоба үндэстний ардын төлөөлөгч Шяо Хун

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Түвдийн Өөртөө Засах Районд хүн амын тоо нь 3000-д ч хүрэхгүй үндэстний цөөнх—Лоба үндэстэн байдаг. Лоба үндэстний хүн ам хэдийгээр маш цөөн боловч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их Хуралд өөрийнхөө нэг төлөөлөгчтэй юм. Түүнийг Шяо Хун гэдэг. Үндэстний цөөнхийн доторхи үндэстний цөөнхийн ардын төлөөлөгч болсны хувьд, Шяо Хун Түвдэд маш их нэр алдартай байж, ялангуяа түүний нутаг Милин сянийхан түүнийг нэн сайн мэддэг байна.

     Милин сянь Түвдийн Өөртөө Засах Районы зүүн өмнө хэсэгт байрлаж байдаг бөгөөд Шяо Хунгийнх болон хэдэн арван Лоба айл сяний төвөөс холгүй ягч сахлаг ойтой уулан бэлд амьдарч байгаа юм. Сурвалжлагч Шяо Хунгийнд хүрэхэд тэр шинэ байшингийнхаа дотуур засварыг хийж байлаа.

     Шяо Хунгийн аав ээж нь бүр тухайн орон нутгийн тариачин юм. 1996 онд Шяо Хун Түвдийн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийг төгсгөөд, Милин сяний Милин суурины засгийн газарт ажиллажээ. 4 жилийн дараа, Шяо Хун Милин суурины дэд даргын тушаалд дэвшин ажиллаж, 2003 онд бас арвадахь сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

     Лоба үндэстэн өрийхөө үг хэлтэй боловч үсэг бичиггүй юм. Урт хугацаанд алс бөглүү гүн ууланд оршин амьдарч байсан учраас, Лоба үндэстний нутгийн эдийн засаг нь харьцангуй хоцрогдонгуй түвшинд байсаар иржээ. Энэхүү байдалд 1959 онд Түвдэд ардчилсан өөрчлөлт хийж хамжилгын тариачны байгуулалыг цуцалсны дараа сая үндсэн өөрчлөлт гарсан билээ. Тэр үеэс эхлэн Лоба үндэстэн Түвдийн бусад үндэстнүүдтэй адилаар улс төр, эдийн засгийн болон хүний эрх чөлөөг бүрэн эдлэх болсон юм.

     Шяо Хунгийн 3 ах нь сургуульд суралцсангүй, хөдөө нутагтаа газар тарианы ажил хийж аж төрж байна. Шяо Хун болон охин дүү нь Түвдийн хөдөө нутгийн сурагчдад төлбөргүй заавал сургах улсын боловсролд хамрагдаж, соёл хүмүүжил хүртсэн байлаа. Шяо Хун хэлэхдээ, аавын үехтэй зэрэгцүүлж ярих юм бол, Лобачуудын амьдралд өнөөдөр маш их өөрчлөлт гарсан юм гэжээ. "Амьдралын хэлбэрт их өөрчлөлт гарсан. Өнгөрсөнд Лобачуудын амьдралын зан заншил нь хоцрогдонгуй байсан юм. Жишээлбэл тэр үед Лобачууд гэрлэхдээ гахай, үхэр зэрэг гэрийн тэжээврээ бүхнийг нядалж хурам найр хийдэг байсан боловч одоо тэгэж хийхээ больсон. Одоо Лобачуудын гэр байшин, эрүүл мэндийн байдалд томоохон өөрчлөлтүүд гарсан байна" гэж Шяо Хун тэмдэглэжээ.

     Милан суурины Лобачууд гүн уулнаас зам харилцаа дөхөм тал газарт ирж сууснаас хойш, Засгийн газраас амьдрал ядуу айлд гэр байшин барьж өгсөн төдийгүй бас үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл хангасан байна гэж Шяо Хун хэллээ.

     Наньи-лоба сян бол Милан сяний Лоба үндэстний өөртөө засах цорын ганц сян юм. Шяо Хун хэлэхдээ, уг сянгийн ядуурлаас ангижрахад туслахын төлөө, орон нутгийн Засгийн газар нь 2004 онд сянгийн захиргааг зам харилцааны гол шугмын ойролцоо газарт нүүлгэж, ажлын байшин болон иргэдийн суух байшин барьж өгсөн юм. Тэндэхийн Лобачууд байгалийн тохилог сайхан орчин ахуй болон Лоба үндэстний онцлог соёлд түшиглэн, аялал жуулчлалын ажил үйлс хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлж байна гэжээ.

     Шяо Хун Милан суурины боловсрол, эрүүл мэндийн ажил харицсан ажиллаж байна. Тэр хэлэхдээ, одоо малчин тариачин шууд сяний хот орж өвчин эмчлүүлэх болсон тул тэдэнд маш дөхөм байдаг гэлээ.

    "Улсаас шинэ хэлбэрийн хамтарсан эмчилгээ хийж байгаа нь малчин таричдын сайшаалыг хүлээж байна. Улсаас тэдний эмчилгээний зардлын нэг хэсгийг нь гаргаж, хүн бүрд бас жил болгонд 40 юаний нөхвөр олгодог юм" гэж Шяо Хун хэллээ.

     Түвдийн Лоба үндэстэн, Мэньба үндэстний хүн ам олон биш боловч, удаа бүрийн Бүх Хятадын Ард Төлөөлөгчдийн Их Хуралд энэ хоёр үндэстний төлөөлөгчийн орон тоотой байсаар ирсэн юм. Сүүлийн 3 жилд би Бээжинд хуралд оролцох тохиолоо ашиглан, нам төрийн удирдагчдад Лоба үндэстэнд Засгийн газраас туслах шаардлагатай байгаа асуудлыг шууд дэвшүүлсэн юм. Гэхдээ өнгөрсөн хуучин нийгэмд энэ нь санаж сэтгэхийн аргагүй үйл хэрэг байсан юм гэж тэр хэллээ.

     "Дарга Хү Жиньтао Лобачуудыг маш их халамжилж байна. Дарга Хү Жиньтаог Түвдийн төлөөлөгчдийн хурал хийж байгаа газарт ирж, Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх ярилцлагад оролцох үед Лоба үндэстэн болон Мэньба үндэстний төлөөлөгч бүр түүнд хадаг өргөж хүндэтгэл илэрхийлдэг юм. Удаа болгонд уулзахад дарга Хү Жиньтао биднээс Лобачуудын амьдрал ахуйн байдлыг асууж лавлаж байдаг" гэж Шяо Хун хэллээ.

     Шяо Хунгийн тухай түүнтэй олон жил хамт ажилласан Түвд эмэгтэй Цэрэн-юйжон хэлэхдээ: "Шяо Хун Милан суурины Засгийн газарт анх ирэхэд зориг зүрх багатай байсан. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч болсны дараа, зоригтой болж, ажлаа ч сайн хийж, маш их дэвшсэн. Түүний хийж байгаа, гүйцэтгэж байгаа нь бүр ард иргэдэд ашигтай бодитой ажлууд учраас ард иргэд түүнийг маш сайшаадаг юм" гэжээ.

     2 жил үлдэж байгаа Ардын төлөлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа, би иргэдийн дунд шинжилгээ судалгааны ажил олон хийж, анхан шатны ард иргэдийн санал бодлыг илүүхэн харуулахаар чармайж ажиллана. Эмэгтэй хүн болсны хувьд бас нэг хүүхэд төрж, 2 хүүхэдтэй болохыг хүсч байна гэж Шяо Хун хэлсэн байна. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/