Хятадын "Шэнь жөү-6" нисэгчтэй сансрын хөлөг дэлхийн бөмбөрцөгийг 5 хоног тойрон аялаад, 10-р сарын 17-ны өглөө, товолсон нутагтаа саадгүй газардаж, хоёр нисэгч маань бүхээгээс инээмсэглэсээр гарч ирээд олны зүг гар өргөн мэндчилэв. Энэ нь Хятадын 2-дахь удаагийн нисэгчтэй сансрын хөлөг бүрэн дүүрэн амжилттай аялаж, Хятад улс нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх талаар мэргэжлийн томоохон алхам хийснийг харуулж байна.
Хоёр нисэгчтэй "Шэнь жөү-.6"-ааг бол 10-р сарын 17-ны өглөө Хятадын баруун хойд нутгийн Жиү чюань дагуул хөөргөх төвөөс хөөрөгсөн юм. Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын ерөнхий командлагчийн орлогч ноён Хү Шисянгийн үзэж байгаагаар, "Шэнь жөү-6" бүрэн дүүрэн амжилттай нислэг хийсэн нь Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын 2-р үе шатны стратеги сайхан гараатай боллоо гэж хэлж болох юм. Ноён Хү Шисян хэлэхдээ:
Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын ажил гурван алхамаар явагдана, энэ удаа хоёр нисэгч сансрын уудамд олон хоног ажилласан нь сансрын уудамд олон хүн олон хоног ажиллах техникийг гүйцэд эзэмшихийг хайн судалж байгаа хэрэг юм. Мөнч урьдахь нислэгийн туршилгийг бататгаж хойчийн нисэгчдээ өвлүүлэх агуулга бүхий 2-р үе шатны ажлын гараа болно гэжээ.
Хятад улс арван хэдэн жилийн хүчин чармайлтаар, хоёр жилийн өмнө "Шэнь жөү-5"-аа амжилттай хөөргөж, анхны сансрын нисэгчээ сансрын уудамд 21 цаг аялуулсан байна, ингээд Хятад улс нь Орос, Америкийн дараа орох биеэ даан нисэгчтэй сансрын хөлгөөр нислэгийн үүрэг гүйцэтгүүлж чаддаг дэлхийн гуравдахь орон болсон байна.
Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын ерөнхий зохион бүтээгч ноён Ван Юүнчжи хэлэхдээ: Бид Орос, Америкаас 40 гаруй жилийн дараа сансрын хөлөг хөөргөж байгаа боловч тэдний одоох мэргэжлийн түвшинтэй нь зэрэгцүүлбэл манай мэргэжил ч хоцрогдохгүй байна. Хятадын нисэгчтэй сансрын хөлөг үйлдэх техник, мэргэжилийн ажил ерөөсөөл дэлхийн тэргүүний түвшинд хүрээд байна гэжээ.
"Шэнь жөү-6" сансрын хөлөг бол 3 нисэгч сууж болдог хамгийн урт диаметр бүхий дэлхийн хамгийн том сансрын хөлөг болно. Уг сансрын хөлөг нь түлхэх бүхээг, буцах бүхээг, дэлхий орчны тойрог замын бүхээг зэргээр бүрэлдсэн байна. Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын системын ерөнхий зохион бүтээгч ноён Жан Байнань хэлэхдээ:
Тойрог замын бүхээг бол сансрын нисэгчдийн амьдрал, ажилд шаардлагатай эдлэл хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг нарийн нямбай бэлтгэж тавьсан, сансрын нисэгчдын сансрын уудам дахь жинхэнэ гэр орон нь юм. Энд бас хаягдал зүйлсийг хурааж авдаг төхөөрөмж байдаг, сансрын нисэгчид хоолоо идэхэд хаягдсан хүнсний бүтээгдэхүүний үрдэс болон усан мөхлөг нь сансрын хөлгийн төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд бэлтгэсэн уг төхөөрөмж нь тоос сорогчийн адил үйлдэл гаргадаг, сансрын нисэгчдын унтахдаа хэргэлдэг хөнжил нь бол ямаан өшиглүүр шиг л уут юм гэжээ.
"Шэннь жөү-5" сансрын хөлөг хөөрөөд 120-160 минут болох үеэр, сансрын нисэгчийн биед эвгүй байдал мэдэгдсэн байна. Энэ байдалд чиглүүлэн, "Шэнь жөү-6"-ын сансрын нисэгчдын элэг зүрх, ходоод бөөрыг их дэлсүүлэхгүй байлгахын тулд пуужингийн бүхийл доргилтын давтамжид тохируулалт хийсэн байна. 2-р чухал өөрчлөлт гэвэл, пуужиндаа дүрс зургийн систем угсаруулсан явдал болно, энэ систем нь пуужин хөөрч байхад дүрс зургийг нь газар дээр уламжилж чаддаг байна, иймээс пуужинг нэг талаар ажиглан судлах, нөгөө талаар пуужингийн аюулгүй байдлыг хянан шалгах чадавхыг нэмэгдүүлсэн байна.
Охорхон хоёр жилийн хугацаанд, Хятад улс нисэгчтэй сансрын хөлгийг удаа дараа хоёр удаа амжилттай хөөрөгсөн байна, ялангуяа энэ удаагийн "Шэнь жөү-6" сансрын хөлөг уудам огторгуйд олон хоног аялсан нь Хятадын нисэгчтэй сансрын хөлөг судлан үйлдэж уудам огторгуйд аялуулах талаар мэргэжлийн өндөр түвшинд хүрсэнийг харуулж байгаа юм. Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн инженерын ерөнхий командлагчийн орлогч ноён Хү Шисян хэлэхдээ:
Хятад улс хойшид бас бүхээгээс гарах ажиллагаа, сансрын төхөөрөмжийг залгах, сансрын зайн станц байгуулах зэрэг холбогдох үндсэн техникийг цаашид хайн судлана. 2007 онд хятад хүн өөрөө судлан үйлдсэн сансрын хувцасаа өмсөн бүхээгээс задгай сансарт гарахаар бэлтгэж байна, 2008, 2009 онуудад сансрын төхөөрөмжийг залгах ажлаа дуусгах болно, тэр үед манай нэн олон сансрын нисэгчид сансрын уудамд очиж, нэн олон ажил хийх болно гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|