• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 15:52:11    
Хятадын буудлага спортын шилдэг тамирчин Шүй Хайфэнтай танилцна уу?

Хятадын Олон Улсын Радио

     Шүй Хайфэн, эрэгтэй, Хятадын зүүн өмнөд нутагийн Фү Жянь мужид 1957 онд төрсөн юм. Тэрээр биеийн тамир спортын тавцанд баялаг амжилт бүтээлтэй явж байгаа билээ. Шүй Хайфэн Олимпийн 23-р удаагийн наадамын гар бууны чөлөөт буудлагын төрөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Хятадын анхны тамирчин юм.

     Одоо та бүхэнд энэ хүний спортын амжилтаас товч танилцуулъя:

     Нэг, Тэмцээнд оролцсон байдал:

     1. 1983 онд Хятад улсын биеийн тамир спортын 10-р удаагийн наадамын буудлага спортын тэмцээнд гар бууны чөлөөт буудлага болон хийн гар бууны дасгалаар хоёр мөнгөн медаль авчээ.

     2. 1984 онд Олимпийн 23-р удаагийн наадамын эрэгтэйчүүдийн хийн гар бууны тэмцээнд алтан медаль авсан юм.

     3. 1984 онд Лос-Анжелосын Олимпийн наадамд алтан медаль авч, Олимпын наадамд Хятадын тамирчидаас анх удаа алтан медаль авсан түүхийг эхлүүлэв.

     4. 1986 онд Азийн биеийн тамир спортын 10-р удаагийн наадамд дэлхийн дээд амжилтыг 660 оноогоор тогтоож, сонгомол гар бууны төрөлд тэрүүн байр эзлэн, хийн гар бууны хувийн алтан медаль, сонгомол гар бууны багийн тэргүүн болжээ.

1  2