• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 15:57:14    
11-р таван жилийн төлөвлөөгөөс 2006 оны хэрэглээний нэмэгдэлийг бараалхах

Хятадын Олон Улсын Радио

     Манай орны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөөгөөг \ 2006 оноос 2010 он хүртэлэх төлөвлөөгөө\ саяхан нийтэлсэн байна. 11-р таван жилийн төлөвлөөгөө бол Хятадын эдийн засгийг удирдан шинэ ахиц хийлгэх хөтөлвөрийн чанартай бичиг баримт бөгөөд манай орны эдийн засгийн тал бүрийг хамарч байдаг.

     11-р таван жилийн төлөвлөөгөөнд 3 гол талыг хараж үзэх хэрэгтэй гэж би үздэг. Энэ нь даруй 1-рт, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, 2010 он болоход хүн тутамын улсын дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт хэмжээг 2000 оныхоос 4 дахин нэмэгдүүлэх. 2-рт, дотоодын хэрэгцээг идэвхтэй нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, хэрэглээний харилцааг зохицуулж, эдийн засгийн нэмэгдэлд хэрэглээний үзүүлэх татах үйлдлийг эрчимжүүлэх. 3-рт, орлогын хувиарлалтыг зохистой зохицуулж, бага орлогтой хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, тариачидын орлогыг нэмэгдүүлэх гэсэн энэ гурав болно.

     Манай орны экспортын шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн даралт шахалт болон мөргөлдөөнд нүүрлэж байгаа нөхцөлд улсын дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг батлах чухал түшиг болсон байна. Манай орон 2010 онд улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнээ 2000 оныхоос 4 дахин нэмэгдүүлэх гэвэл хэрэглээний нэмэгдэлийн хэмжээг эрчимжүүлж, хот суурины оршин суугчидын хэрэглээний нөөц хүчинг бүрэн бадруулж, хэрэглээний нэмэгдлээр эдийн засгаа хөгжүүлсэн сайн байдалд орох хэрэгтэй. 11-р таван жилийн төлөвлөөгөөний зохих агуулга нь 2006 оны хэрэглээний нэмэгдлийн эрчимжихэд чухал удирдамж болох бөгөөд ахиулах үйлдэл үзүүлэх болно.

     Төрийн бодлого, орлого зэргийн олон хүчин зүйлийн нөлөөнөөс болж 2006 оны хэрэглээний шаардлага нэлээд түргэн нэмэгдэх байдлаа хэвээр хадгалах болно. 2006 онд хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн нийт хэмжээ 2005 оныхоос 13%-аар нэмэгдэж, 2006 оны барааны үнийн хүчин зүйлийг бодвол 11.7%-аар бодитойгоор нэмэгдэх болно гэж анх алхам төсөөлж байна. 2006 оны хэрэглээний шаардлагын түргэн нэмэгдэх нь доорох 4 хүчин зүйлд нөлөөлөгдөх болно.

     1- рт, Тариачидын орлого хоёр жил дараалан нэлээд түргэн нэмэгдэж, төлвөр тооцоо хийх хүчин нь нэмэгднэ.

     Энэ он гарснаас нааш манай орны эдийн засаг 9.5%-ийн түргэн нэмэгдлээ хадгалаж, эхний хагас жилд 1-р үйлдвэрлэлийн бүтээсэн нэмүү өртөг нь 670 тэрбум 700 сая юаньд хүрч, 5%-аар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн түргэн нэмэгдэл нь тариачидын орлогын нэмэгдэлийг үр ашигтай ахиулсан байна. Эхний хагас жилд тариачидын хүн дутмын бэлэн мөнгөний орлого 1586 юань байж, 12.5%-аар бодитойгоор нэмэгдэсэн байна. Одоогийн байдлаас үзэхэд, улс орон хөдөө аж ахуйн хөгжилийг дэмжиж, тариачидын ашиг сонирхолыг хамгаалах арга хэмжээгээ тасралтгүй эрчимжүүлэхийн хамт энэ онд хөдөө аж ахуйн элбэг хураалт авах нь дамжиггүй асуудал болсон тул үр тарианы үнэ нэмэгдэхгүй ч гэсэн хөдөө аж ахуйд элбэг хураалт авч орлогоо нэмэгдүүлэх байдал бий болох нь гарцаагүй юм.

     2-рт, хотын оршин суугчидын орлогод бүтцийн чанартай зохицуулалт хийж, дунд бага орлоготой хүмүүсийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай болсон.

     Орлогын төвшин доор байгаа бол тариачидад тулгарч байгаа гол асуудал мөн. Орлогын зөрүү ихсэж байгаа бол хотын оршин суугчидын хэрэглээнд нүүрлэж байгаа үндсэн асуудалын нэг мөн. Бага орлоготой хүмүүсийн ашигийг хамгаалаж, орлогын зөрүүг багасгахын төлөө, 2005 онд зарим орон нутгийн засгийн газар хамгийн бага цалингийн баримжаа тогтоож, ажил үгийдэгсэдийн нөхврийг нэмэгдүүлэх зэрэг бодлого тогтоосон байна. 2006 онд нэн олон орон нутгийн засгийн газар орлогын асуудал дээр бага орлоготой хүмүүсийг хараж үзэн, тэдний орлогыг тасралтгүй нэмэгдүүлж, амьдарлыг нь батлах болно. Энэ нь хэрэглээнд бага бус хувь нэмэр оруулах болно.

     3-рт, нийгмийн хамгаалалын баталгааны тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, хэрэглээг нэмэгдүүлэхэд ашигтай болгоно.

     Нийгмийн төрөл бүрийн халамжийн тогтолцоог цуцалахыг дагалдан эм эмнэлэг, эрүүл мэнд,орон сууц, боловсрол, өндөр насны асрамж зэрэг олон талын зардал нь оршин суугчидын хэрэглээг шууд нөлөөлөх болно. Ерээд оны дунд сүүлчийн үеийн хувь хүний халамжийн тогтолцооны өөрчлөлт нь тухайн үеийн хэрэглээний нэмэгдэлийг боогдуулсан байна. Манай орны эдийн засаг нэмэгдэлийн үедээ дахин орож, улсын санхүүгийн хүчин тасралтгүй нэмэгдэж, санхүүгийн зарлага хөгжлийн үеэс хүн ардын амьдралыг сайжруулах дээр шилжихийг дагалдан олон төрлийн өөрчлөлтийн тогтолцоогоо боловсронгуй болгож, шудрага, зохистой, боловсронгуй нийгмийн халамжийн баталгааны тогтолцоо тогтоохоо холбогдох салбарууд бодолхилах болно. Үүнийг дагалдан хэрэглээний шаардлага ч нэмэгдэх болно.

     4-рт, хувь хүний орлогын татварыг 800 юаниас эхлэн авдаг байснаа хамгийн доор хамжээг 1600 юань болгон өөрчилсөн нь дунд бага орлоготой хүн болон төв баруун бүсийн нутгийн хэрэглээг нэмэгдүүлэх болно.

      2006 оны хэрэглээний нэмэгдэл ч зарим ашиггүй нөхцөлд нүүрлэж байна. Жишээлвэл, нефтийн үнэ өндөр байгаа болон газар эдэлвэрийн зохицуулалтын нөлөөнөөс болоод авто машин болон орон сууцны хэрэглээ бага хэмжээгээр нэмэгдэх хандлагаа хадгалж, сайн борлуулагдах байдал гарахгүй юм.

     Хоёрт тариачидын орлого үргэлжлэн нэлээд түргэн нэмэгдэхэд бэрхшээл ихтэй байна. Ганц засгийн газрын нөхвөрөөр дамжин тариачидын орлогын байдлыг өөрчөлж чадахгүй юм. Иймээс хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийг ихээр ахиулах хэрэгтэй. Хөдөө тосгоны эдийн засаг хөгживэл одоогийн байдал өөрчлөгдөж, хятадын эдийн засаг сая шинэ ахьц хийж чадна.