Улуг бек бол 15-р зууны үед одон орон, зурхайн ухаан болон тооны ухааны судлалын талаар чухал их хувь нэмэр оруулсан Монгол үндэстний шинжлэх ухааны агуу их эрдэмтэн юм.
Улуг бек бол Хуссейны үр ач болох бөгөөд Хуссейн бол Чингис хааны тавнан (гүргэн) нь юм. Юань улсы эхний үед Монголын их хаан нь Хуссейнд төв Азийн Аму голоос умарших газрыг соёрхсон бөгөөд тэрээр Самарканд хийслэж Самаркан хант улсын хан болжээ.
Улуг бек 1394 онд төрж, 1447 онд эцэг Шахаругийн хан ширээг залгамжлан Самаркан хант улсын эзэн болсон байв.
Улуг бек шинжлэх ухааны агуу их эрдэмтэн төдийгүй бас гарамгай зохион байгуулагч, удирдагч хүн байжээ. Тэрээр хан ширээ залгамжлахаасаа өмнө, Самарканд одон орон судлалын нэг оргин болон шинжлэх ухааны судалгааны нэг газрыг тус тус байгуулсан байлаа. Одон орон судлалын оргилд нь тухайн үеийн хамгийн сайнд тооцогдож байсан аппрат хэрэгсэл угсарсан ба тэдгээрийн дотор "Фахалын зургаан хэсэгт аппрат" нь одон орон судлалын оргилын хэрэгслүүдийн доторхи хамгийн том нь байсан аж. Тэр нь одон мэчдийн хөдөлгөөний жам тогтол, гариг оддын байрлал зэргийг хэмжин тогтооход ашиглагдаж байсан 60 метрийн диаметртай аппрат байжээ. Одон орон судлалын энэ оргил болон шинжлэх ухааны судалгааны газарт Улуг бекийн удирдлага дор шинжлэх ухааны олон эрдэмтэн эрдэм шинжилгээий ажил хийж байсан юм. Иймээс Самаркан нь тухайн үед төв Азийн шинжлэх ухаан, соёлын хамгийн том төв нь болж байсан билээ. Улуг бек энэхүү нөхцөлд гарамгай үр бүтээлтэй ажиллаж, одон орон судлалын "Улуг бекийн хэлхээс" хэмээх 4 бодьтой эрдэм шинжилгээний нэрт аварга бүтээл туурвижээ. Энэ бол шинжлэх ухааны талаар түүний олсон гол амжилт нь юм. Уг "хэлхээс"-т нар болон бусад оддын хөдөлгөөний жам тогтлыг харуулсан бөгөөд ашдын оддын хөдөлгөөний жам тогтлыг өгүүлсэн хэсэг нь хамгийн чухал агуулга гэж эрдэмтэд үздэг байна. Улуг бек бол Толемигийн дараа тухайлбал манай тооллын онуудад ашдын оддын хөдөлгөөнийг ажиглаж хэмжин тогтоосон хоёр дахь эрдэмтэн юм. Түүний хийсэн хэлхээсэнд хэдэн мянган ашдын одны байрлалыг оновчтой хэмжин тогтоосон байдаг учраас, "Улуг бекийн хэлхээс" нь шинжлэх ухааны чухал их үнэ уэнэтэй байдаг юм. Европын олон орны одон орон судлаач эрдэмтэд урт хугацааны турш, "Улуг бекийн хэлхээс"-т үндэслэн, зурхай судлал болон одон ороны бусад судлагааны ажил хийж байсан явдал нь "Улуг бекийн хэлхээс"-ийн дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх байр суурийг нь тодруулж өгч байгаа юм. "Улуг бекийн хэлхээс" нь анх Тажик хэлнээ зохиогдсон ба хожим нь Араб хэлнээ хөрвүүлэгджээ. Европод бар хэвлэлийн технологийг анх ашиглаж эхэлсэн үед, Их Британийн Оксфэд Их Сургууль 1665 онд уг номыг барлан хэвлүүлж, түүнээс дараагаар Европ тив болон Америк тивэд олон удаа хэвлэгдсэн байв. Европын Тиго (1546—1601 он) 16-р зууны үед "Улуг бекийн хэлхээс"-т үндэслэн ашдын оддын байрлалыг нарийвчлан хэмжиж тогтоосон нэг хэлхээс бичжээ. Улуг бек одон орон судлалын талаар гарамгай үр бүтээлтэй ажилласан төдийгүй бас тооны ухааны судлалын талаар ч маш их амжилттай ажилласан юм. Одон орон судлалын хэрэгцээ шаардлагын үүднээс тэрээр гурвалжны харгалзхууны 3 зүйлийн хэлхээсийг судалж гаргасан байлаа. Улуг бек sin-ы тоог дэгээс хойш 8 орон хүртэл нарийвчлан бодож гаргасан байна. Энэ нь тухайн үед авч хэлбэл, тооны ухааны салбар дахь асар их ололт амжилт болох юм. О.Дарамбазар орчуулав
|