• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-02 18:08:26    
Бээжингийн дээд боловсрол \нэг\

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин бол БНХАУ-ын нийслэл, улс төр, соёл боловсрол шинжлэх ухаан техникийн төв мөн. Хятадын онцлогтой социализм байгуулах үйл явцад Бээжин боломж тохиолыг ашиглан хөгжилээ түргэтгэж, 2010 гэхэд социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог нийлээд боловсронгуй болгон, эдийн засаг шинжлэх ухаан техникийн хүчин чадал болон нийгэмийн хөгжлийн түвшнээ дунд зэргийн хөгжсөн орны түвшнээс давуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

     Бээжингийн боловсрол өнө удаан түүхтэй юм. Ялангуя дээд боловсрол Хятадад чухал байр эзэлж байгаа юм. Юань, Мин Чин гурван төрийн үед Бээжинд байгуулсан Гөү зисюи , Гөү зижянь сургууль нь тэр үеийн феодалын нийгэмийн хамгийн дээд сургууль байжээ. 19-р зууны дунд үед өрнөдийн соёл шинжлэх ухаан техник Хятадад орж ирэхийн хирээр Бээжинд орчин үеийн шинж чанар бүхий албанаас эрхлэсэн анхны их сургууль Бээжингийн багшийн их сургууль өөрөөр хэлбэл өнөөгийн Бээжин их сургуулийг байгуулсан юм. 1925 он хүртэл Чин улсын засгийн газар болон гадаадын шашны нийгэмлэг Чинхуа их сургууль, Яньжин их сургууль, Пүрэнь их сургууль зэрэг их сургуулуудыг байгуулсан юм.

     Шинэ Хятад улс байгуулагдсны дараа, Бээжингийн боловсролын ажил үйлс хуучин хятад улсын хагас колони, хагас феодалын нийгэмийн байгуулалыг үндэснээс нь өөрчилж, Хятадын онцлогтой боловсролын системыг хайн сүвэгчилж, тогтоох явцадаа амжилтад хүрч үнэ цэнтэй туршлагаа хурамтуулж, үүний улмаар анх зэргийн болон дээд зэргийн боловсролын тогтолцоог боловсроэнгуй болгон хөгжүүлж, хичээл сургалтын төрөл зүйл бүрэн, дээд түвшинтэй багшийн эгнээ, олон давхараг, олон хэлбэрээр сургууль эрхлэх тогтолцоог бий болгосон байна. Өнөө Бээжинд Хятадад тэргүүн байранд жагсаагдаж байгаа дэлхийд нэр нөлөө бүхий Бээжин их сургууль, Чинхуа их сургуулийг оролцуулсан ерөнхий боловсролын их дээд сургууль 65 байна.

     Улсын голдлогтой их сугууль 23 байж, энэ нь бүх Хятадын голдлогтой их сургуулийн 24 хувийг эзэлж байна. Улсаас батлан тогтоосон аспирантын хүрээлэн 10 байж, энэ нь бүх Хятадад 40% эзэлж байна.

     Бээжингийн их сургуулууд мэрэгжлийн төрөл өнөө 412 хүрч, энэ нь бүх Хятадын их сургуулийн мэрэгжилийн төрлийн 68%-ийг эзэлж, бүх Хятадын арван том шинжлэх ухааны салбарыг хамаарч байгаа юм. Улсын голдлогтой сурах хичээл 158, энэ нь бүх Хятадын их сургуулийн голдлогтой хичээл сургалтын 38 хувийг эзэлж, Улсын чухал лаборатори 29 байна. Бээжингийн ерөнхий боловсролын их дээд сургуульд хичээл зааж байгаа багш 36 мянгга 541 байна. Үүнд шинжлэх ухааны акатемийн академич 78 хүн, энэ нь бүх Хятадын их сургуулийн 37.3 хувийг эзэлж, инженерын академийн академич 36 энэ нь бүх Хятадын их сургуулийн 27.9 хувийг эзэлж байгаа юм. докторын жолоодогч багш 1760 байж, энэ нь бүх Хятадын нийт тооны 27.3 эзэлж байна. 1997 оны бүртгэлээс үзвэл , Бээжингийн их сургуулийн үндсэн анги болон тусгай мэрэгжлийн ангид суралцсан оюутны тоо 195 мянга 842 хүнд хүрч, аспирант 40 мянга 36 хүн, доктор 11 мянга 470 хүнд тус тус хүрсэн байна. Дэлхийн 140 гаруй орноос Бээжинд сурч байгаа оюутан бараг 18 мянга 800 гаруйд хүрч байна.
\үргэлжлэлийг дараачийн дугаараас уншна уу.\ Урангоо бэлтгэв