• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-02 18:14:23    
Чингэс Хааны удирдах ур дэм-хурц сэргэгээр бусдыг таниж гарах

Хятадын Олон Улсын Радио

     Аймаг ястны хоорондох самуун дайн, эрдэмтэн чадвартан үргэлж нүүж шилжэх бол тэр цаг үейн байнгын хэрэг болно. Харин түшиг тулгуур бологсод нь "урваж хувирах" эсэх нь ялгаж гарахад бэрхтэй хэрэг болно. Уулын эзэндээ үнэнч бус байгсад одоогийн эзэндээ ч үнэнч бус байж, уулын эзэндээ үнэнч байгсад одоогийн эзэндээ ч үнэнч байдаг хэмээн тэр үздэг. Чингэс хаан үүнээр үнэнчээр бууж өгөгсөд цохом түшгэлж болох эсгийг баримжаалдаг байна. Европ тивийг товтлоход чухал гавиа байгуулсан нэрт жанжнаа ч үүндээ түшиж таниж олсон юм.

     1201 онд Тайчуудыг дайлах үе дайсны талын эрэлхэг жанжин Жургаадай Чингэс хааныг харваж алах шахсан юм. дайны дараа Чингэс хаан үүнийг хэн үйлдсэнийг асуухад олжлогдсон Жургаадай өөрөө хийсэн гэдгээ мэдэрсэн бөгөөд Чингэс хаан танд зүтгэхэд бэлэн гэж хэлсэн байна. Үүнд Чингэс хаан сочисон мөртөө Жургаадайг сайшааж мөрийг нь давшиж "хүнийг хоролсон хэргээ бусад хүн нуугаад хэлдэггүй юм. Чи хийснээ нуулгүй, дайсны талаас сүрдэлгүй надад шууд хэлсэн байна. чи бол нэгэн үнэнч хүн, бидний нөхөр болж болно" гэжээ. Ингээд Жургаадайгийн нийлж ирснийг дурсгахыг төлөө Чингэс хаан түүний нэрийг "зави" гэж халсан бөгөөд түүнд хандан "Чи миний дайнд унаж байсан морийг харавж өнгөрсөн. Үүнээс хойш чи бол миний гар дах зави, миний төлөө хүчирхэг дайсныг харваж алах хэрэгтэй" гэж хэлсэн байна.

     Тайчууд аймгийн их хүчитэн Наяаг таниж олоход ч үүндээ түшисэн юм. Наяа зангилаагийн үед Чингэс хааны уулын дайсан Таргуудайг тавиж явуулсны дараа Чингэс хаанд бууж өгсөн байна. Чингэс хаан түүнийг сайшааж "хэрвээ чи Таргуудайг бариж авчирсан юм бол өөрийн эзнээсээ тэрсэллээ гэж би чамайг алах байсан.

    Чи өөрийн эзнээ мартаж чадахгүй байх нь эзэндээ үнэнч шудрага байхыг харуулж байна, би ийм хүнийг бахархадаг юм" гэж хэлсэн байна. түүнээс хойш Наяа Чингэс хааны итгэлийг олж, их Хааныг хамгаалах түмэн цэргийн чухал манлайлагч болсон юм.