• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-03 16:54:33    
Бүгд Найрамдах Азербайжан Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 86 мянга 600 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: Найман сая 271 мянга (2004 оны байдлаар). Нийт 43 үндэстэнтэй, түүний дотор Азербайжан үндэстэн 90,6 хувийг эзэлж, Лезгэн (Хятад дуудалгаар), Орос, Армань зэрэг үндэстэн вий. Албаны хэл нь Азербайжан хэл (Турк хэлэний системд багтна), оршин суугчдын ихэнх нь Орос хэлтэй. Голцуу Исламын шашинтай.

     Нийслэл: Баку, 2004 оны нэгдүгээр сарын байдлаар нэг сая 828 мянга 800 хүнтэй. Нэгдүүгээр сарын дундаж дулааны хэмжээ нэмэх 4 хэм, Долдугаар сарын дундаж дулааны хэмжээ нэмэх 27,3 хэм.

     Чухал баяр дурасгалын өдөр: Хаврын баяр (үндэстэний баяр): 3-р сарын 20 – 21-ний өдөр. Бүгд Найрамдах Улсын өдөр (1918 ондБүгд Найрамдах Ардчилсан Азербайжан Улс байгуулагдсан баяр ): 5-р сарын 28-ны өдөр. Үндэсний тусгар тогтонолын өдөр (1992 онд Азербайжан тусгар тогтонсон баяр): 10-р сарын 18-ны өдөр.Үндэсэн хуулийн өдөр (1995 онд үндэсэн хууль баталсан өдөр): 11-р сарын 12-ны өдөр. Үндэстэний сэргээн мандалтын өдөр: 11-р сарын 17-ны өдөр. Дэлхийн Азербайжанчуудын эв санааны нэгдэлийн өдөр: 12-р сарын 31-ний өдөр.

     Ерөнхий байдал: өвөр Кавкасын зүүн өмнөд хэсэгт байдаг. Хойшоо Оростой хил нийлэж, баруун болон баруун хойт талаараа Армань, Гүржтэй хөршилж, өмнөш Ирантай хил нийлэж, зүүншээ Каспын тэнгис хүрч байна. Тус улс 713 км-ийн тэнгисийн эргтэй. Бүгд Найрамдах Нашчеван Улс бол тус улсын тасарсан нутаг бөгөөд Армань, Иран, Туркын дунд байдаг.

     Азербайжаны оваог аймаг манай тооллын 11—13-р зуунд бий болсон байна. 13—16-р зууны үед хари аймагт эзлэгдэж байв. 16—18-р зууны үед Ираны Сафахын хаант төрөд ноёрхогдож байлаа. 18-р зууны дунд үед арваад жижн хаалнг болон тасарсан байна. 19-р зууны 30-аад оны үед хойт Азербайжан (өнөөгийн Бүгд Найрамдах Азербайжан улс) нь цнгаан Орост нэгэтгэгдэв. 1917 оны 11-р сард зөвлөлийн засаг – Бакугийн коммонь байгуулагдав. 1918 оны 5-р сарын 28-ны өдөр Азербайжаны хөрөгтөн анги " Бүгд Найрамдах Ардчилсан Азербайжан Улс" байгуулж, 1920 оны 4-р сарын 28-ны өдөр "Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Азербайжан Улс"-аар орлуулагдав. 1922 оны 3-р сарын 12-ны өдөр "Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Өвөр Кавкасын Холбооны Улс"-т нэгдэв (мөн оны 12-рсарын 30-ны өдөр тус хобооны улс нь ЗХУ-т нэгдэв). 1936 оны 12-р саны 5-ны өдөр ЗХУ-ын шууд хариа холбооны бүгд найрамдах улс болсон байна. 1991 оны 2-рсарын 6-ны өдөр улсын нэрээ " Бүгд Найрамдах Азербайжан Улс" өөрчлөн, 10-р сарын 18-ны өдөр албан ёсоор тусгаар тогтонсон байна. /М.Цэцэн бэлтгэв/