Түвдийн Лахс хотын Будла ордны зүүн замд "Дуняа" гэсэн нэг ресторан байдаг юм, энэ рестораны 2-р давхард бас нэг өвөрмөч онцлогтой Европ маягийн баар байдаг. Энэ баарыг бол Хятадын болон гадаадынхын хөрөнгө хамтран байгуулсан юм. Тус ресторанд хөрнгө оруулагчид нь тус бүр Голланд, Америк болон Хятадын Түвдээс ирсэн юм байжээ.
Энэ жил 49 настай Гонланд хүн Жанет . Троост бол энэ рестораны эзэн болох юм. Тэрээр Гонландад байхдаа жуулчлалын хөтлөгчийн ажил хийж байсан юм. Энэх арав гаруй жил хийсэн ажил нь түүнийг хэдн арван газрын хол байгаа Түвд хзнтэй найз болгосон байна.
18 жилийн өмнө, тэрээр анх Түвдэд ирж жуулчлахдаа эндхийн өнгө үзэмж нь түүний сонирхолыг маш их татсан байна. Тэр хэлэхдээ, би Түвдэд хайртай, учир нь Түвд болон Гонланд бүрэмсэн адилгүй юм. Гонландад өндөр уул байхгүй, газрын байц нь тэгшхэн, байгаа хамгийн өндөр уул нь ч гэсэн зөвхэн 100 гаруй метр өндөр л байдаг юм. Би эх байгальд хайртай, би Гонландад байдаггүй өнөдр ууланд хайртай гэжээ.
Үүнээс хойш тэрээр маш олон удаа Түвдэд ирж жуулчласан байна. 6 жилийн өмнө Жанет Гонланд дахь тохилог амьдралаа орхиж, Түвдэд ирж шинэ амьдралаа эхлүүлсэн байна. 1999 оны 9-р сард, тэр "Дуняа" гэсэн ресторан ажлууллаа.
"Дуняа" гэсэн рестораны нэрийн тухай тэрээр хэлэхдээ, дэлхийн олон газраас Лахсд жуулчлахаар ирсэн жуулчид өдөржингээ явж ядарсны дараа нэг гэртээ байх шиг газар олж амрахыг боддог юм. "Дуняа" гэсэн үг нь Араб, Түрк, Индонеци зэрэг бишгүй олон улсын хэлэнд бүр байда, "Бүх дэлхий" гэсэн утгатай үг болох юм гэжээ. Олон орны жуулчид түүний ресторанд өөрийн дуртай идээн ундааны зүйлээ олж гэртээ байх шиг байхыг тэрээр хүсч байлаа. Тэрээр хэлэхдээ, манай ажилтадын олонхий нь дэлхийн олон газраас ирсэн бөгөөд манай олгож байгаа хүнсний зүйлүүд нь ч Мексик хоол, Франц хоол, Итали хоол, Түвд хоол зэрэг болох юм. Манай рестораны зорилго бол дэлхийн олон газраас ирсэн зочид энд хоол идэж байхдаа гэртээ байх шиг байх явдал болно.
"Дуняа" ресторанд нийт 18 ажилтантай, 5 тогооч нэг үйлчлэг нь Балба хүнээс гадна бусдууд нь бүр Түвд хүн болох юм. Үүний тухай тэр хэлэхдээ, бид бүх Түвд үйлчлэгчидэд Европ хоол өглөө. Европ хоол хэрэгсний дараа тэд бица, Итали хоолонд тасч эхэлсэн байна. Сонирхолтой нь эхлээд тэд Европ хоолонд дургүй байж, ялангуя бицаагийн бишлагийн үнэрт нь тун дургүй байсан юм гэжээ.
Гадаадын жуулчид улмаас улам олон ирхийн дагуу, Жанетын ресторан ч улмаар их нэртэй болсон байна. Тухайн орон нутгийн Түвдчууд ч энэ ресторанд ирэх дуртай болсон байна.
Түүний ресторанд ирснийхээ дараа тэд нар Дуняагийн европ хоолонд дуртай болсон байна. Эхлээд 90 Хувийн хүмүүс нь гадаадын жуулчид байсан бол өнөө 30 хувийн хүмүүс нь тухайн орон нутгийн Түвдчууд болсон байна. Тэд амралтын өдрөөр энд ирж зоглоодог юм байна.
Жанет Лахс хотод 6 жил боллооо. Тэрээр жил болгоны 11-р сараас ирэх оны 3-р сар хүртэл Голланддаа байдаг юм. Жил бүр Лахс-д буцан ирэхдээ тэр Балбаас маш их хоол амтлагч авчирдаг юм. Тэр иймэрхүү амьдралдаа маш их татсан байна. Диваажингээс гадна Түвдээс нэн сайхан газар өөр хаа байхыг би ерөөсөө бодож олохгүй байна гэж тэрээр яриж байлаа.
Эрхэм соносогчид оо. Сая та бүхэнд Түвдийн Лахс хотын Будла ордны зүүн замд байдаг "Дуняа" гэсэн рестораны тухай танилчууллаа. Энэ нэвтрүүлгийг Сайн-Өлзий бэлтгэж нэвтрүүллээ, дараачийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|