Материал: цагаан гурил 300 грамм, хэрчсэн шар могой загасны мах 100 грамм, наранцэцгийн тос 300 грамм бэлтгэнэ (хол хийхд бараг 30 грамм ордог), ляо жю гэдэг амт оруулагч, жян юү, элсэн цагаан чихэр тус бүр 50 грамм хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна. Бас жижиг болгон хэрчсэн сонгино, цагаан гааг тус бүр 15 грамм хэрэглэхэд бэлэн болгоно. Үүнээс гадна бас давс, нарийн зурвас болгон хэрчсэн цагаан гааг 15 грамм, 500 грамм тунгалаг шөл эдгээрийг хэрэглэхэд бэлэн болгож тавьна.
Хоол хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанаад, болохоор нь шүүж гаргаад саванд хийж хэрэглэхэд бэлэн болгоно. Мөн энэ чанаж савалсан гурил дээр нь тунгалаг халуун шөл, давс, гүнждийн тос, хэрчсэн сонгино зэргийг хийж, хоиж амт оруулаад бэлэн болгож тавьна. 2-рт. Шар могой загасны махаа нарийн ширхэг болгон хэрчиж, тогоотой буцалсан усанд дүрээд, усыг нь шүүрүүлж, тогоонд тос хийж халахаар нь могой загасны махаа 2-оос 3минут хэртэй шарж гарагна. Тогоондоо 30 грамм хэртэй тос үлдээж, халахаар нь хэрчсэн сонгино, цагаан гааг хийж шараад, сайхан үнэр гарахаар нь бага зэрэг ляо жю, жян юү болон элсэн цагаан чихэр хийж, дээр нь бага зэргийн тунгалаг тос хийж буцалгах ба нунтгалсан хү жяо зэргийн хамтд нь буцалгаж, шөл өтгөрөөд ханд болохоор нь шарсан могой загасны махаа дотор нь хийж, өтгөн шөлийг загсанд тарааж асгана.
Хамгйин эцэст хэмжээтэй болгон хэсэглэн хэрчиж тогоонд хийж усанд буцалгаад, нитгэлийг нь авч хаяад, урт хэрчсэн сонгино, гааг түргэн бологчоор чааж, хийн уур гарахаар нь хавхаасны тавыг нь дараад 12 минут чанаж мах нь яаснаасаа мултархаар нь шүүж гаргаад савалж, хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Цэвэрхэн тогоондоо наранцэцгийн тос хийж, халахаар нь жижиглэн хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж шарна, бас шар жангаасаа хийж бага зэрэг шараад болсон хавирга, 50 грамм тунгалаг шөл болон элсэн цагаан чихэр, жян юү, нунтагласан хү жяо, давс зэргийг хийж 5 минут хэртэй буцалгаал, вэй жин хийж аяга саванд гаргаж авна. 4-рт. Цэвэрхэн тогоонд 450 грамм тунгалаг шөл буцалган, гурилаа чанаж болохоор нь хэрчсэн ногоогоо дээр нь хйиж чанаж болгоод аягалж, бэлэн болгоод байсан шөлөө гурил дээрээ цутгаж, шян цай ногооний юүрэмдгээс дээр нь хийнэ. Тэгээд л энэ хавирга чансан шөлтөй хоол болох нь тэр дээ.
Энэ гурилтай шөлий хавирга нь нултархай зөөлөн бөгөөд амттай сайхан, шөл нь ханд болсон байдаг онцлогтой юм.
Энэ гурилтай шөлийг хийхдээ улирлын ямар ч ногоог сонгон хэрэглэж болно. Тухайлбал, бүө цай ногоо, чинь цай ногоо, бөөрөнхий цагаан ногоо зэргээс өөрийн дур сонирхолоосоо сонгон хэрэглэж болно шүү дээ. \Номин бэлтгэв\
|