Монгол үгэнд "Худгийн ус худалдаатай юу?" гэдэг. Нефтийн үнэ өдөр ирэх тусам өсч байгаа үед ус, нефтээс үнэтэй боллоо гэвэл хүмүүс итгэхгүй байж магад. Гэтэл Арабын хойгийн зүүн хойт хэсгийн Кувейтэд авч хэлбэл энэ нь харин маргашгүй үнэн явдал болох юм.
Кувейт хэдүйгээр нефтийн эх баялгаар элбэг ч гэсэн тэнгэс дагуу районоос бусад нутаг нь бүр нэлийсэн элсэн цөл болохоор Кувейт цэнгэг усны нөөц баялагаар маш дутмаг байдаг.
Арабын ус ховор орнуудын нэг болохын хувьд Кувейтийн усаар зочилох заншил нь түүхт уламжлалтай юм. Тэндхийн айл болгон цэнгэг ус хадгалах том савтай байж, холоос гийчин зочин ирвэл, монголчууд сүүтэй цайгаа аягалдаг шиг Кувейтчүүд усаа аягалж баридаг байна. Кувейтчүүдэд авч хэлбэл ингэх нь маш эрхэм дээдээр зочилсонд тооцдог байна. өнөө ч гэсэн Кувейт нефт экспортлохын дагуу хүн ам хамгийн их төвлөрсөн нийслэл хотын дүүрэгтээ тэнгэсийн усыг цэбэршүүлэх том хэлбэрийн үйлдвэр байгуулсан байна. Ингээд Вангийн ордныхоо эсрэг тал дах тэнгэсийн хөвөөнд үүлэнд шургасан усан суврагууд босгож, Кувейтийн ард түмнийг уух усны гачигдлаас ангижруулсан байна.
Хэдүйгээр нөхцөл байдал сайжирч ирсэн ч Кувейтчүүд усаар зочилох урьдын заншилаа хадгалсаар байна. Харин айл болгоны үүдэнд харагддаг ус хадгалах уулын вааран сав нь ариутган тунгаах чадавхтай орчин үеийн автомат ус хангах төхөөрөмжөөр солигдсон байна.
Кувейт хотын ус хадгалах савын хэлбэр маяг нь маш олон байж, адил бус талбарт зохицуулан адил бусаар чимж гоёдог байна. Ингээд ус хадгалах сав нь Арабын уламжлал болон орчин үейн урсгалыг уялдуулж, Кувейт соёлын өвөрмөц үзэгдэл болж илэрч байна.
Та Кувейт хотын зээл гудамжаар явах юм бол эртний вааран сав шиг, бас өндөр том булгийн усны лонх шиг, эртний маягийн үр тарианы хөмрөгө шиг, бас тосон дэнгийн хэлбэртэй, эрт үеийн Арабын бэхлэлт шиг олон хэлбэр маягийн ус хадгалах савыг олж харах болно. Эдгээр ус хадгалах савуудыг харахад маш сонин хачирхалтай санагдах боловч үнэндээ тэр нь "ус бол амь нас" мөн гэдэг сэрэмж дохионы тэмдэг байгаа юм.
|