Сүүлийн үе Бээжин хотод намрын улирал сүүл шувтарч, Шяншань ууланд очиж, батцагааны навчийг сонирхох хамгийн сайхан цаг үе болсон байна. Өнөө Шяншань ууланд батцагааны навчийг сонирхох нь Бээжингийн аялал жуулчлалын бас наган онцлогтой ажиллагаа болжээ. Сүүлийн жилүүдэд батцагааны навчийг сонирхохоор хүрэлцэн ирж байгаа бусад нутгийн болон гадаадын жуулчид ихээр нэмэгдсэн байна. Хятад улсын үндэсний баяр 10-р сарын 1-нээс 11-р сарын сүүлч хүртэл, цаг агаар халуун хүйтний солигдолоос болж, Батцагааны навч өдрөөс өдөр гүн улаан өнгтөй болдог. Тэр нь амраг хонгор хоорондоо хайр дурлалаа илэрхийлэх, Найз нөхөд хоорондоо санан дурсалаа илэрхийлэх хамгийн сайн бэлэг юм.
Шяншань уулыг бас Жин И Юуань гэдэг. Бээжин хотын Хайдянь дүүргийн баруун талд оршдог. Хотоос 20 километрийн зайтай. 160 га талбайтай. Бээжин хотын нэрт ойн цэцэрлэг болно. 1186 онд, Хятадын эртний алтан улсын хаан энд Юн Ань Си хийдийг байгуулсан бөгөөд хажууд нь амралтын ордноо байгуулсан юм. Хожим нь олон хаант төр өргөтгөн байгуулж, 1745 он гэхэд Жин И Юуань гэж нэрийдсэн байна.
1 2
|