Үзэсгэлэнт сайхан авгын цагаан нуур Өвөр монголын шилийн гол аймгйн авга хошууны нутагт байдаг юм. номин ногоон талын дунд тэнэгр өнгөтэй цэнхэр нуур салхины аясаар давалгаалан байх нь үнэхээр үзэсгэлэн төгөс харагдна. Авгын цагаан нуур бол Өвөр монголын дөрвөн том цэнгэг нуурын нэг нь юм. цагаан нуур хоёр зуу гучин долоон хавтгай дөрвөлжин км талбайтай. Тэр нь Өвөр монголын шилийн гол аймгийн авга хошууны ханмб сүмээс өмнөш дөчин км зайтай байж, зүүн баруун хоёр нуураар бүтсэн байдаг юм. цагаан нуур нь Чан ду гол, энгэр гол зэрэг арван гурван голын чутгалан болон том жижиг зуу найман горихны цутгалангаар бүрэлдсэн байдаг юм. нуурын зүүн баруун хоёр талын усны чанар маш сайн байж, янз бүүрийн амьтан араатан, загас жараахай элбэг байдаг юм.
Хавраас намар болтол энэ нуур нь усны шувуудын жаргалын орон болдог. Зүйлийн шувууд нуурандаа зунжигаа шумбан жаргаж байдаг ажээ. нуурын дунд хулас зэгэс салхины аясаар ганхан найгаж, цагаан нуурыг улам үзэсгэлэн гоо болгодог юм. өвлийн цагт мөнгөн цагаан цасанд дунд цагаан нуур маань тайван нойрсч байдаг билээ.
Авгын цагаан нуурын тухай нэгэн домог байдаг.
Эрт урьд цагт энэ хавийн нутагт нэгэн цагаан тэмээ байжээ. Тэр тэмээ мөнгөөр хийсэн бурантагтай юм гэнээ. Булгийн ус тэр тэмээний мөнгөн буратгаас оргилон гарсаар байж, тэмээний эргэн тойроныг ус хүрээлсэн байдаг гэнээ. Тэр тэмээ явбал эргэн тойрны ус нь даган явж л байдаг гэнээ. Хожим нь тэр тэмээ одоогийн нуур бүрдсэн газар ирэн хэвтэж дахиж ерөөсөө боссонгүй гэнээ. Тэгээд булгийн ус тэмээг живүүлж энэ сайхан нуур тогтсон гэдэг юм. бас л их сонин, цагаан нуур салхингүй байтал давалгаалж л байдаг. зарим нь энэ бол домогт гардаг тэмээ нуурын гүүнд шилгээж байдгаас боллоо гэж ярьдаг юм.
Цагаан нуур нь өндөрлөгийн хуурай цаг агаарын нөхцлийг сайжруулах болон тал нутгийн экологийн орчин ахуйг сайжруулахад маш чухал үүрэг гүйцтгэж байдаг юм. мал сэрэг энэ нуурын усаар ундаалж байдаг. малчин түмэн маань энэ нуурын хүчээр амьдарч байдаг юм. цагаан нуурыг тойроод жилийн жилд монгол гэрүүд цайран харагдаж, аргалын цэнхэр утаа цэнхэрлэн байдаг билээ.
Цагаа нуур нь загас элбэг байдаг болхоороо түүнийг зорин давхилдах машин унаа тасардаггүй юм. жил болгон цагаан нуураас найман сая тонн загас гардаг байжээ. Цагаан нуур нь Өвөр монголын шилийн гол аймгийн авга хошууны байгалийн нандин өв болж байгаагаар барахгүй, энэ нуурын тойронд аялал жуулчлал хөгжүүлэх таатаай нөхцөл бүрдэж байдаг юм. орон нутгийнхан сүүлийн жилүүдэд цагаан нуураа хэрхэн нэн сайн хамгаалах, түүний аялал жуулчлалын үнэ цэнийг хэрхэн бадруулах зэрэг талаар ихээхэн ажлжжд хийсээр байна. авгачуудын бурхан шүтээн болсон цагаан нуур нь эхийн цагаан сүү шиг тал нута малчин арддаа ариун хэшгээ хүртээсээр байна.
|