• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-04 18:06:40    
Цуг байхыг хичээгээрэй

Хятадын Олон Улсын Радио

     Орчин үеийн нийгмийн шүрүүн өрсөлдөөн өдөр ирэх тусмаа түргэсэхийн хэрээр өнөөгийн хүүхдүүдийн эцэг эхтэйгээ цуг байх цаг тохиол ч явах тусмаа багасч байна. Олонхи эцэг эхчүүл ажил үйлсээ сайн хийж гэр бүлээ өөдөө нь татахын төлөө мөнгө төгрөгийн хойноос зүтгэж байна. Бас зарим нь бага ч гэсэн цаг зав гаргаж хүүхдээ юум сургья, илүүхэн цуг байяа гэж бодох боловч санаагаараа бүтэж өгөхгүй бачимдуулж байна. Үр хүүхдээ эрүү саруул өсгөж, боловсрол хүмүүжилтэй болгох нь эцэг эх бологсодын үүрэг хариуцалга болохоор яая гэлтэй билээ? энэ олон асуудал орчин үеийн эцэг эхчүүлд нүүрлэж байна.

     Тэгэхэд иймэрхүү эцэг эхчүүлтэй ээгээ адилхан олон олон уйтгар зовнил, олон олон бэрхшээлтэй гэр бүлийнхэн үр хүүхдээ хэнээс ч дутуугүй сайн хүмүүжүүлж, мэдлэг боловсролтой өсгөж байна, тэдний нууц зор юу юм бол ?

      Нэг өглөө хүүгээ дагуулаад бие дасгалжуулхаар гарсанд, байшингийн хажуугийн бяцхан цэцгийн мандалд хүүхдүүд бужигналдна, юу болсон бол ? гэж хүүгээ дагуулаад очсонд хүүхдүүд " үз! бүрээ хорхой" (эмгэн хумс) гэцгэнэ, зоригтой хэдэн хүү бүрээ хорхойг нэг гартаа барьж, нөлөө гараараа бас эрнэ, хажууд нь хүүхдүүд "бүрээ хорхой, бүрээ хорхой" гэж хашгаралдна, хүүхдүүдийн хашгаралдах чимээрээр би ч тасгал хийх төлөвлөгөөгөө орхиод хүүтэйгээ бүрээ хорхойг шинжиж эхлэв.

     Жижиг чулууг урвуулж, нойтон газраас хоёр бүрээ хорхойг олж гаргахад "бүрээ хорхой юунд энд нуугдаж байгаа юм бэ ?" гэж хүүхдүүд асууна, бүрээ хорхой нойтон чийглэг орчин ахуйд дуртай бөгөөд хавар зуны улирал болохтой зэрэг чулуу, модон навч дороос олон олон бүрээ хорхойг олж болно гэж би тайлбарлаж гарлаа. уул нь ичээлж байсан нэг бүрээ хорхойг олж хараад "үз! энэ бүрээ хорхой нэгэнт үхсэн байна" гэж хүүхдүүд гайхана, "бүрээ хорхой үхсэн биш, харин эмгэн хумсын дотроо ичээж байна, гадаагшаа ялгаруулж байгаа шингэн нь хатах тусмаа эмгэн хумс нь улам бэхлэг болж, бүрээ хорхойн ичээлэх гэр болдог юм" гэж тэдэнд хэллээ.

     Энэ өдөр хэдийгээр төлөвлөгөө ёсоор өглөөний тасгалаа хийгээгүй боловч санамсаргүй тохиолдсон бүрээ хорхой хүүхдүүдэд олдшгүй сайн хичээл болсон байлаа, хүүхдүүд ч маш баяртай сонирхосон юм.
Өглөөний тун бага цагаас энэ ээжийн хүүхдүүдэд өгсөн эв энгийн хичээлийг доохгүй байж болохгүй, хүүхэдтэйгээ илүүхэн цуг байна гэдэг бага л цагт ихийг амжуулсан байх ёстой юм, өнөө цагт өөрөө хүүхэдтэйгээ цуг байх цаг зав байна гэхэд сургуульд сурч байгаа хүүхдүүдэд харин цаг зав алга юм, иймээс өглөө, үдэшийн бага л завыг зөв ашиглаж чадах юм бол бас ихийг бүтээж болно. Орчин үеийн нийгмийн ахиц нь хүмүүсийг явах тусмаа олон олон асуудалд нүүрлүүлж байна, бүх ажлыг сайн хийнэ гэдэг асуудалд орчин үеийн залуу эцэг эхчүүл ихийг санахгүй гэхэд багыг доохгүй байж болохгүй юм, Бага л цаг зав гаргаж байгаад хүүхэдтэйгээ илүүхэн цуг байх юм бол яригдаад байдаг олон олон асуудлыг бүрмөсөн зохицуулж болох юм.