• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-04 18:14:26    
Тайвей хот

Хятадын Олон Улсын Радио

     Чин улсын энх амгалан хааны үед Тайвей хотыг эхэлж байгуулж, 1697 оноос хүхрийн уурхай нээж эхэлсэн байна. 1709 онд Хятадын Фужян мужийн Чань Жугийн иргэд энэ хавиар орж их хэмжээгээр атар хагалбаралснаар эдийн засаг нь өдрөөс өдөр хөгжсөн байна. хотын бүтээн байгуулалт нь Мен ю Боомтыг байгуулалтаас эхэлсэн юм. атар эзэмшигч нүүдэл иргэд болон Хятадын дотор газар нягт холбоотой байж, худалдаа өдрөөс өдөр хөгжсөн байна. 1840 оны үед Дан Шүй голын хөвөө дагуу газар нь 4000 гаруй оршин суугчтай жижиг суурин болж хөгжсөн байна.

     Чин улсын засгийн газрын Тайванийг захирагч түшмэл Тайваньд орж сууснаас хойш Тайваний эдийн засгийн төв нь аажмаар Тайбей хот руу шилжсэн байлаа. Японы булаан эзлэлтийн үед хотын эдийн засаг зохих хэмжээгээр хөгжсөн байна. 1949 оноос хойш хотын хөгжил нь нэлээд түргэн болсон байна. ялангуяа 1978 оноос хойш Тайвей хотын захиргаа өндөр барилгад тависан хязгаарлалыг сулруулснаас хойш хотын өнгө үзэмж нэлээд их өөрчлөлттэй болсон байна. одоогийн байдлаар тариан газар тус хотын нийт талбайн 20%-ыг эзэлж байна. хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, мал аж ахуй эрхэлж байгаа хүний тоо хотын нийт хүн амын таван хувьд ч хүрэхгүй байна. хөдөө аж ахуй нь голдуу усан тутрагаас гадна хүнсний ногоо, жимис жимисгэнэ, цэцэг хуар зэрэг хэдэн том төрөл хуваагдаж байна. аж үйлдвэр нь механик болон цахилгаан бараагаар гол болгож, хими болон химийн бүтээгдэхүүн зэрэг нь чухал байр эзэлж байдаг юм.

     Тайвей хотын зам харилцаа маш дөхөм хялбар байж, төмөр зам, авто зам, хүрдны замын бүрэн бүтэн сүлжээтэй юм.

     Тайвей хотод Тайваний их сургууль, Тайваний багшийн их сургууль, Жу Шинь Их сугууль, Ду У их сургууль, Да Тунгийн аж үйлдвэрийн их сургууль зэрэг их дээд сургуулиуд байдаг юм.


1  2