Хятадын "Улс орнд гарамгай хувь нэмэр оруулсан эрдэмтэн" цол хүртсэн анхны эрдэмтэн бол Чянь Шюйсэнь юм. 1991 оны 10-р сарын 16-ны өдөр Хятадын Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл түүнд "Улс орнд гарамгай хувь нэмэр оруулсан эрдэмтэн" цол болон баатар сайцуулын нэгдүгээр зэрглэлийн одон олгохоор шийдвэрлэж, Батлан хамгаалалтын шинжлэх ухааны ажлын хороо, Шинжлэх ухаан техникийн үндэсний хороо, Нисэх онгоц-сансрын техникийн яам, Хятадын шинжлэх ухааны академи, Хятадын шинжлэх ухааны нийгэмлэг мөн өдөр Бээжингийн ардын их хурлын орлонд шагнал гардуулах ёслол хийж, Хятадын шинжлэх ухаан техник болон батлан хамгаалатын шинжлэх ухаан техникийн үйлэст гарамгай хувь нэмэр оруулсан гадаад дотоодод нэр хүнд бүхий энэ их эрдэмтэний эх орны социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт амь биеэ зориулах үзэл санааг алдаршуулан сайшаасан байна.
Нээлтийн шагнал хүртсэн анхны эрдэмтэн: 1979 оны 4-р сарын 17-ны өдөр, Хятадын шинжлэх ухаан техникийн үндэсний хорооны нээлтийн шагнал шалгруулах комисс анхны хурлаа хийж, "нээлтийн шагнал шалгруулах дүрэм"-ийн дагуу шийдвэр баталж, нийллэг флор – алтан гялтагнуур илрүүлсэн Хятадын шинжлэх ухааны академийн Шанхайн цахиур хүчил давсны судалгааны газрын эрдэм шинжилгээний ажилтан, нээлт хийгч Хэ Цүнпань, Жан Юэ, Пү Жифэнь, Тань Юэби нарт нээлтийн 2-р зэргийн шагнал олгож, хөчилтөрөгчгүй катализатор нээсэн Хятадын шинжлэх ухааны академийн Шаньшигийн чулуун нүүлсэний химийн судалгааны газрын эрдэм шинжилгээний ажилтан, нээлт хийгч Ян Шюурэнь, Пэн Шао-и нарт үүдэн нээлтийн 3-р шагнал олгосон байна. Тэд нар бол Хятад улс "үүдэн нээлтийн шагнал олгох дүрэм" хэрэгжүүлсэний дараа энэ шагналыг хамгийн түрүүнд хүртсэн эрдэмтэд юм.
Дэлхийн нээлтийн шагналыг хамгийн олон удаа хүртсэн хүн: Дэлхийн нээлтийн шагналыг хамгийн олон удаа хүртсэн Хятад хүн бол Хятадын Юүньнань мужийн био ангаах ухааны судалгааны газрын залуу эрдэмтэн Жөү Линь юм. Тэрээр олон улсын нээлтийн яармаг дээр дөрөв удаа аваргалсан байна. 1986 оны 11-р сард түүний олон зүйлийн чадавхьтай эмчилгээний машин нь Брюсселийн Юүрика дэлхийн нээлтийн 35-р яармагийн дээд шагнал хүртсэн байна. 1987 оны 9-р сард Жөү Линь Испанын олон улсын нээлтийн яармагийн даргын урилгаар биологийн аргаар цусны даралтыг тэгшилэх аппрат зэрэг нээлтээ авч яармагт оролцоод тус яармагийн дээд шагналыг хүртсэн бөгөөд Испанын вангийн олгосон тусгай шагналыг хүртсэн байна. 1987 оны байдлаар энэ шагналыг дэлхий дээр гурвахан хүнд өгсөн байсан бөгөөд Жөү Линь бол энэ шагналыг хүртсэн цорын ганц Хятад хүн юм. Мөн онд Брюсселийн Юүрика дэлхийн нээлтийн 36-р яармаг дээр түүний хийн дасгалын хоёр чадавхитай ширээний дэн зэрэг гурван нээлт нь гурван алтан медал, хоёр тусгай шагнал хүртсэн байна. /М.Цэцэн бэлтгэв/
|