• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-07 17:09:18    
Инжинашийн бунхан дээр
Содбилэг

Хятадын Олон Улсын Радио

     Гэмт орчлонгийн хар цагаан үйлийг билгийн нүдээр ажиглаж
     Гэрийн хууль, язгуурын суртлыг шидэт бийрээр шүүмжилж,
     Гэгээн сарны тунгалаг толинд өнгөрсөн ирээдүйг шинжилсээр
     Гэнэтийн аюул, харанхуй шуурганд хонгор навч шиг хийсчухуй.

     Уран зураг, яруу шүлэгэнд чинь хар түрүүдний дүрс үзэгдэж
     Уянгат дуулал, сайхан ярууд чинь чөлөөт амьдарлын сураг сонсогдлоо.
     Эдүүгэ чиний өнчин бунхан өргөн талын дунд торойж
     Эрхэт ардын баярын дуунд магнай тэнийн мишээнэм.

     Тавин таван жилийн шаргуу хөдөлмөөр чамд урт эс бодогдлуга.
     Гурван мянган газрын алсын аян надад хол эс санагдчухуй.
     Өнчин бунханы чинь оройг ногоон нарсаар чимсэнээ би
     Үнэрт хүжис, тансаг идээгээр хүндэтгэн дайлсан гэж бодном.

     Зохиогчин танилчуулга: Содбилэг бол Өвөр Монголын орчин үеийн зохиолч, найруулагч, алдарт орчуулагч. 1922 оны 10-р сард Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Улаанхад хотын Байран Баруун хушууны Цагаан Мөрөн сумын малчны гэрт төржээ. Гол зохиол бүтээл гэвэл: "Содбилгийн зохиолын түүвэр", "эрэлгийн зүүн хаалган дээрээ" зэрэг олон арвин зохиол бүтээлтэй.