• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-07 17:14:16    
ОУОХ Олимпид оролцох тамирчинд ямар шаардлага тавьдаг бэ?

Хятадын Олон Улсын Радио

     "Олимпийн дүрмийн" 5-р бүлэгт, тамирчин Олимпид оролцох эрх заавал хангамаанжин сая бүртгүүлж тэмцээнд оролцож болно гэж тодорхой заажээ.

      Олимпид оролцох тамирчин эн тэргүүнд доор дурдсан шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Тамирчны харьяа орны Олимпийн хороо эрхбиш Олон улсын Олимпийн хорооны гишүүн байж, Олон улсын Олимпийн хорооны дүрмийг журамлан сахиж, Олон улсын Олимпийн хорооны батлан зөвшөөрсөн олон улсын дан төрлийн спортын байгууллагын дүрмийг сахисан байх хэрэгтэй. Үүнээс гадна спортын зарим төрөлд бас зарим талын хязгаарлал байгаа. Тухайлбал: Олон улсын хөлбөмбөгчдийн холбооноос Олимпийн тоглолтод оролцох баг нэгбүрээс 5 хөлбөмбөгчний нас 23-аас дээш байж болно гэж тогтоожээ.Олимпид оролцох тамирчин нь түүнийг томилсон Олимпийн хорооны орны иргэн байх хэрэгтэй гэж улсын харьяалалын талаар заажээ.

     "Олимпийн дүрэм"-д Олимпид оролцох тамирчин өөр ажил төрөлд оролцох талаар хатуу шаардлага тавьж байжээ. 20-р зууны 80-аад оноос энэ талаар өөрчлөлт оруулаад хязгаарлалаа хүчингүй болгосон байна. Олон улсын Олимпийн хороонд хүлээн зөвшөөрөгдсөн спортын аль нэгэн байгууллагын гишүүн болох шилдэг тамирчин л бол Олимпийн тоглолтод бүр оролцож болно.