Зах зээлийн өрсөлдөөн ихтэй өнөө цагт эрэгтэй эмэгтэй ялгалгүй зах зээлд оролцох болжээ. Хятадад маш олон эмэгтэйчүүд цаг үеийн урсгалд зохицон худалдаа наймаа хийж өрх гэрээ өөдөө нь татаж явна. Тэгэхэд хүмүүс том наймаачин ганзагын наймаачныг сайн ялгадаг, ямар наймаа хийлээ гэгэд хулгай дээрэм, булааж тоноогүй юм бол тэр нь хууль ёсны наймаа байж таарна. Нийгэм хөгжихийн хэрээр наймааны төрөл зүйл ч олширлоо. Энд эгэл жирийн наймаа хийж өрх гэрээ өөдөө нь татаж яваа жирийн нэг бүсгүйг танилцуулмаар байна. Ер нь "дуслыг хураавал далай болно" гэгчээр дур сонирхолтой зүйлээ цуглуулсаар байж ихийг бүтээнэ гэдэг бас ухаантай хүний аз билээ.
Цэцгээ 1970 онд Өвөр монголын Ордос хотын Ушин хошууны Ушинжоо сумын малчин Ванчинноровын 7-р охин болон төржээ. Томоожсон цагаас эхлээд янзын юм цуглуулах дуртай Цэцгээг ээж нь маш гайхдаг байсан ч ерөөс зэмлэдэггүй байсан юм. 8 бүлтэй Цэцгээнийхэний зардал ихтэй байдаг болохоор мөнгө төгрөгөө арвилах бол тэдний гэрийн сургаал байлаа, дутуу идэж, нимгэн өмссөн ч гар урлалын зүйл цуглуулахаа Цэцгээ ерөөс орхиогүй юм.
1989 онд Цэцгээ өндөр зэргийн дунд сургуулиа төгссний дараа Ү хай хотын монгол сургууьд багшилж, 1992-1994 онуудад Өвөр монголын урлагийн дээд сургууль, "Хайван" компани гээд олон ажил төрөл хийж явсан боловч гар урлалын бүтээгдэхүүн цуглуулсаар байлаа.
2003 онд Цэцгээ Хөх хотын Мандухай үндэстний гар урлалын захаас 100 хавтгай дөрвөлжин км талбайтай лангуу түрээсэлж аваад удаан жил цуглуулж ирсэн гар урлалын зүйлс, ном бичиг, Монгол хувцас зэрэг 500 гаруй төрлийн бараа дэлгэсэн бөөний дэлгүүр нээлээ. Тэр цагаас эхлээд Цэцгээгийн худалдааны түншүүд нь Шиньжян, Түвд, Ханьсу, Хөхнуур, Юуннань, Гүйжү, Сичаунь зэрэг муж хотоос цаашлаад Монгол, ОХУ, Пакистан зэрэг орнууд хүртэл өргөжин олширчээ.
Үг дуу цөөнтэй, намуухан зантай Цэцгээгийн эрхэлсэн худалдаа наймаа нь олноос онцлогдон, өөр бусдаас хол илүү хөгжөөнтэй байдаг нь бусдын доор аяга тосч, хүний царайг харж амьдрахыг хамгаас дургүйцдэг Цэцгээ, ер нь шийдсэн зүйлээ үг дуугүй хийдэг явдаг хүний нэг байлаа. Итгэл журмыг хүндэтгэн, удирдан хамааралт, түншүүдийн харилцаа сайн байдаг онцлогоороо хоёрхон жилийн дотор тэрээр 50 мянган юаний тогтмол орлоготой байснаасаа өнөө 200 мянга гаруй юаний тогтмол хөрөнгөтэй болж томорчээ.
Цэцгээ Монгол үндэстний гар урлалын зүйлсийг зах зээлд борлуулахын төлөө түншүүдтэйгээ зөвлөлдөн шинэ загвар, чанарыг сайжруулах талаар шинэ шинэ арга барилыг сүвигчилсээр иржээ. Жишээлбэл, идээн ундаан хийх монгол маягын багварыг (модон сав) Пакистанд үйлдвэрлэж, тэндэхийн тоорын модны үндсээр хийлгэсэн болохоор борлуулга маш сайтай байдаг юм байна.
Сансанаа бүтээж, зорисноо биелүүлэн хийх ажил, хөөцөлдөх үйлстэй яваа Цэцгээ цуглуулагч байснаа бөөнийн худалдааны эзэн болж, түүний бөөнийн дэлгүүр арьс, мод, эсгий, хаш, яс, эвэр, цаас, торго, алт, мөнгөөр хийсэн янз бүрийн гар урлалын бүтээгдэхүүнтэй болж, хол ойрын хүмүүсийн анхаарлыг татаж явна. Цуглуулагч байснаа пүүсийн эзэн болж өнгөтэй өөдтэй амьдарч яваа Цэцгээний үйл ажилаас хот орж юм сурья, наймаа хийж баяжья гэсэн олон олон залуучуудад нэгийг сануулж болмоор.....
|