• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-07 17:25:58    
Хятадын иргэний гудамжийн шинэ байдал

Хятадын Олон Улсын Радио

     4 метр өргөн 500 метр урт иргэний гудамж Шиже гудамж нь Хятадын баруун өмнөд нутгийн уулархаг районд байгаа хэдүй ч жил бүр дэлхийн олон газрын зуун мянга гаруй жуулчидыг хүлээн авдаг байна.

     Шиже гудамж Гуаншигийн Жуан Үндэстний өөртөө засах районы Яншөү шяньд байрлаж байдаг. 1400 гаруй жилийн түүхтэй энэхүү гудамж хөх чулуун замтай, замын хоёр талаар хөх ваарын дээвэртэй байшингууд байрлаж, хаалга цонх нь бүр сийлмэлтэй байж, түүхийн урасгалд авч хоцорсон дүр төрхөөрөө хүмүүсийн анхааралыг татна. өдөр болохд Шиже гудамж нам гүм болж, хүмүүс ойр зэргэлдээ байгалийн өнгө үзэмж сонирхон яваж, орой болохд наргиан ихтэй болдог. Гудамжаар гунз рестрон, дэлгүүр баараар дэлхий олон орноос ирсэн жуулчид эндхийн өвөрмөц үнэр амтатай хоол ундаас амсаж суудаг.

     Сурвалжлагч Жү Фүлөү гэсэн нэртэй Хятад рестроны газар, уг рестроны захирал гадаадын олон найз нарт хятад хоол хийхийг зааж өгч байгаатай дайралдлаа. Тэрээр хэлэхдээ, миний эрхэлж байгаа хятад хоол заах энэ күрсс гадаадын олон найз нөхдийн хүрээллийг олж байна. өдөр бүр бараг 10 гаруй хүн энд ирэж хятад хоол хийж сурч байна гэжээ.

     Би эхлээд Шиже гудамжид нэг баар ажиллуулсан юм. Тун олон гадаадын найз нөхөд манай баарт хүрэлцэн ирэж, бидний гал тогооны өрөөнд орож, хоол хийхийг сонирхож, заримдаа тогоочоос хийж сурч байдаг. дараагаар нь би нэг хятадын рестроны газар ажиллуулж, гадаадын хүнд хятад хоол хийхийг зааж эхэлсэн юм гэж тэрээр танилцуулж байлаа.

     Шиже гудамжинд хятад рестроны газар байхаар барахгүй европ хоол, кофи, пив баар зэрэг олон гунз рестрон байж, ангил, франци, герман зэрэг хэлээр нэрээ бичсэн байдаг. үүний 20 гаруйнх нь захирал бүр гадаадын хүн байгаа юм. Шиже гудамжинд олон гадаадын хүн амьдарч байдаг.

     Шиже гудамжийн суугааль иргэд ч гадаадын хүнтэй хамт нэг тосгонд амьдраж сурсан байна. Тухайн газрын иргэн хатагтай Ли Ша бидэнд хэлэхдээ, миний эрхилж байгаа зочид буудалд нэг америк хүн 8 жил амьдарч байна гэжээ.

     Миний энэ америк найз Шиже гудамжинд 8 жил амьдарлаа. Тэрээр энэ газрыг маш сонирхож, манй зочид буудлыг өөрийн гэрээ гэж зүйрлэж, эндэхийн өнгө үзэмжийг маш гоё гэж үздэг юм гэж бидэнд хэлжээ.

    Америк, Франци, Ангил, Австриль зэрэг орноос ирсэн Шиже гудамжийн суугааль иргэд хятадын энэхүү эртний гудамжинд өөрийн амьдралын хэлбэрээр амьдарч, дэлхийн олон орны соёлыг энд авчран, эв найртай амьдарч ажиллаж байна.