• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-08 16:23:13    
Одон бөмбөгийн спортын тамирчин Шю Иньшэн

Хятадын Олон Улсын Радио

     Шю Иньшэн 1938 онд Хятадын Шанхай хотод төржээ.Хятадын Жянсү мужийн Сүжөү хотын харьяат. Хар багаасаа одон бөмбөгийн бахтай байж, 1956 онд дунд сургуульд суралцаж байхдаа Шанхай хотын одон бөмбөгийн багийн тамирчин болсон байна.1959 онд Хятад улсын одон бөмбөгийн шигшээ багийн тамирчин болсон байна. Тэрээр одон бөмбөгийн мэрэгжилд маш өндөр байж, одон бөмбөгийн тавцанд "ухаант тамирчин" гэдэг цолтой юм. Дэлхийн одон бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцжээ.

     1961 оны олон улсын одон бөмбөгийн аврага шалгаруулах 26-р удаагийн тэмцээнд, эрэгтэйчүүдийн нэгбурчилсэн тэмцээний 2-р байр эзэлсэн байна. 1963 оны олон улсын одон бөмбөгийн аврага шалгаруулах 27-р удаагийн тэмцээнд, эрэгтэйчүүдийн хос тоглолтод 2-р байр эзэлсэн байна. 1965 оны олон улсын одон бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн хос тоглолтын аврага болсны зэрэгцээ эрэгтэй багийн тэмцээний аврага болсон Хятадын одон бөмбөгийн багийн гол тамирчин болсон байна.

     1958 онд Хятадын шилдэг тамирчинаар шалгарсан байна. 1961 –оос 1965 он хүртэл 3 удаа Хятадын биеийн тамир спортын үндсэний газраас бүх Хятадын биеийн тамир спортын хүндэт медалиар шагнагдсан байна. 1975 онд 4 дэх удаагийн сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчидийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Мөн жил бас олон улсын одон бөмбөгчидийн холбооны Азийн дэд ерөнхйилөгчөөр сонгогдсон байна. 1977 онд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооны орлогч даргаар ажилласан юм байна. 1979 онд Хятадын одон бөмбөгчидийн нийгэмлэгийн дарга болсон байна. 1984 онд Хятад улс байгуулагдсан 35 жилийн турших шилдэг тамирчины нэгээр тодорчээ. 1994 онд Хятад улс байгуулагдсан 45 жилийн ойн спортын тавцаны шилдэг15 тамирчины нэгээр шалгарсан байна. Бусадтай хамтран " орчин үеийн одон бөмбөгийн мэрэгжилийн тухай судалгаа" гэдэг номыг найруулан бичсэн байна. /Хүчит редакторлож орчуулав. /