Түвдийн Өөртөө Засах Районы Шань-нань нутгийн Найдүн сяний эгэл жирийн иргэний байшинд 79 өндөр насан сүүдэр зооглосон гэрийн эзэгтэй Цэрэнлхам өдөр болгон эртлэн босч, гэр ахуйгаа цэвэрлэх, хашаан доторхи цэцэг навцасаа услах, нохой шувуудаа тэжээх ажид ордог байна. Настан Цэрэнлхам хэдийгээр нас ахисан боловч, цог жавхаа төгөлдөр, бие тэнхлүүн, дуу хоолой тунгалаг хэвээр байж, ажлаа хийхийн зэрэгцээ бас дуу аялуулж байдаг билээ.
1926 онд Цэрэнлхам Түвдийн Лүнзы сяний нэг үхрийн саравчинд төржээ. Аав ээж нь бүр хамжилгын тариачин болохоор, тэр төрсөн өдрөөсөө эхэлж, хамжилгын тариачны хувь тавилан эдлэх болсон юм. Өдөр нь ээж нь түүнийг үүрч хүнд ажил хийдэг байсан бөгөөд орой нь нэг гэрийн гурвуулаа сүм хийдийн гаднахь үхрийн саравчинд хоноглож байжээ. Газрын эзний өгсөн замбаа нь нэг гэрийн гурван ам хүний хоол хүнсний асуудлыг зохицуулж чадахгүйн дээр, урт хугацаанд шим тэжээл дутагдсаны улмаас Цэрэнлхам ичиж дураад, 6 наснаасаа аргагүйн эрхээр газрын эзнийд зарц болж, боолчлогдон зарагдаж хал там үзсэн юм.
Цэрэнлхамыг 12-тай тэр жилд газрын эзэн үхсэнд, газрын эзний эхнэр нь Цэрэнлхамын аав ээжийг нь бужсдад худалдан өгч, Цэрэнлхам болон идэр залуу насны хамжилгын бусад тариачдыг дагуулан 200 километр зайтай газарт шилжин суусан байлаа. Түүнээс хойш, Цэрэнлхам аав ээжтэйгээ дахиж ер нь уулзаж чадаагүй юм.
Үүнийхээ ярих болгонд Цэрэнлхам өөрийн эрхгүй нулмас унагадаг байлаа. Цэрэнлхам хэлэхдээ: "Би 12 настай тэр жилдээ нутаг уснаасаа салснаас хойш, аав ээжтэйгээ дахиж уулзаж чадаагүй юм. Хамжилгын газарт би өдөртөө үхэр маллаж, өглөө оройдоо үнээ сааж, цагаан идээ хийж, ноосоор утас ээрэн, өдөржин шөнөжин ажиллаж байсан боловч, хөдөлмөрийн хариу хүртээл гэж хэдэн өмх замбаа олдог бөгөөд цаашлаад зодогддог байсан. Би өдөр болгон чин үнэнчээр бурханд даатгаж байсан боловч, ер нь сайхан амьдралтай болж чадаагүй байсан" гэжээ.
1959 онд Хятадын Засгийн газар Түвдэд ардчилсан өөрчлөлт хийж, Түвдийг энх тайвнаар чөлөөснөөс хойших 8 жилд ерөөс хөндөөгүй байсан хамжилгын байгуулалыг цуцалснаар, 33 настай байсан Цэрэнлхам анх удаагаа 3 хонь, нэг үнээ, хагас га орчим тариан газартай болсноор, хамжилгын тариачны хувь заяанаас мултарч, чөлөөт хүн болсон билээ.
Цэрэнлхам 30 гаруй жил хамжилгын тариачин болж явсан түүхээ эргэн санаж, өнөөдрийн шинэ амьдралаа маш их нандигнан үздэг юм. 1961 онд Цэрэнлхам Түвдэд хамжилгын тарианчид байсан хүмүүсийн харилцан туслах хэсэг байгуулжээ.
"Өнгөрсөнд хамжилгын эзэнд аар саар ажил хийж боолчлогдож явсан манай тосгоны 11 өрхийнхэн газар тарианы ажил хийж өнгөрөөгүй, үйлдвэрлэлийн техникийг мэдэхгүй, зөвхөн үйлдвэрлэлийн тоотой хэдхэн багаж хэрэгсэлтэй байсан учир, бусад хэсгийнхэн биднийг хүлээн авахгүй байлаа. Би өнгөрсний хамжилгын эдгээр тариачдыг зохион байгуулж, өөрийн хүчиндээ түшиглэн үйлдвэрлэл явуулахаар шийдсэн юм" гэж Цэрэнлхам тэмдэглэжээ.
Өнгөрөгч зууны 70, 80-аад оны үед, Цэрэнлхам Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, Түвдийн Өөртөө Засах Районы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч даргын тушаалд ажиллаж өнгөрсөн юм. Гэхдээ Цэрэнлхам боол явсан түүхээ мартаагүй байж, ямар ажил хийсэн ч бусадтай ойр дотно харилцаж, ард иргэдийн бэхшээлтай асуудалд анхаарал тавьж, хөдөлмөрлөх зан дадгалаа хэвээр хадгалсаар иржээ. 1983 онд 57 настай Цэрэнлхам Хятадын талайгаач удирдагч Дэн Шяопингийн холбогдох албаны хүмүүсийг залуужуулах, мэдлэгжүүлэх, мэргэжүүлэх тухай уриалгыг дагаж, ухамсраасаа тэтгэвэртээ гарсан байна.
Цэрэнбайжан настан бол Цэрэнлхатай хамт ажиллаж байсан хүн бөгөөд түүнтэй хэдэн арван жил хөрш зэргэлдээ суусаар ирсэн юм.
Тэр хэлэхдээ: "Бид тэтгэвэртээ гарсны дараа, бид үргэлж цог ажиллаж суралцдаг. Цэрэнлхам 80 наслах дөхөж байгаа боловч, цог жавхаа сайн байна. Ямар ч ажил хийсэн ч тэр идэвхтэй оролцдог юм. Тэр бол бидний суралцах сайн үлгэр жишээ юм" гэжээ.
Цэрэнлхам хэлэхдээ, ХКН намайг боолын амьдралаас чөлөөж аварсан юм, түүнээс хойших 50 шахам жилд аз жаргалтай амьдрах болсноо би хэзээ ч мартахгүй. Би өнөө ямар ч харамсалгүй, амьд сэрүүн байгаа цагтаа нийгэм нийтийн төлөө илүүхэн ажил хийе гэж бодож байна гэжээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|