• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-08 16:38:14    
Бүтцийн зохицуулалт Жинингийн эдийн засгийг хөгжүүлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Жинин хотын нутгаар явахад түүх болон орчин үеийн барилга уялдасн өнгө дүрхээрээ хүмүүсийг гайхуулна. Түүхэнд энэ газар бол Хятадын сэтгэгч Кунзи, Мэнзийн нутаг бйаж, соёлын өв олонтой газар юм. Дээр нь одоох бүтээн байгуулалтаар дамжин шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэржсэн хот сүндэрлэж байна.

     Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлж эхэлснээс нааш ялангуя шинэ зуунд орсноор Жинингийн эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, хотын ерөнхийлсөн хүчин нь ихээр нэмэгдсэн байна. 2004 онд нийт хотын үндсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 110 тэрбум юанийг даваж, санхүүгийн орлого нь 10 тэрбум юаниас давсн байна. Энэ оны эхний хагаст нийт хотын үндсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 61 тэрбум 950 сая юаньд хүрч, нодниний мөн үеийнхээс 17.4%-аар нэмэгдсэн байна. Орон нутгийн санхүүгийн орлого ч 3 тэрбум 260 сая юаньд хүрч 20.2%-аар нэмэгджээ. Одоо Жинин хотод дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 19 нь хөрөнгө оруулан аж үйлдвэр байгуулж ажиллаж байна. Био техник, нүүрс, илчийн цахилгаан, механикийн үйлдвэрлэл, эм бэлдмэл хүсний бүтээгдэхүүн, нэхмэл зэрэг 5 гол цогц болсон аж үйлдвэрийн бааз Жинин хотод бүрэлдсэн байна.

     Жинин хотын эдийн засгийн бүтцийн зохицуулалт бол аргагүйн эрхэнд гарч ирсэн юм гэж Жинин хотын эдийн засаг худалдааны комиссын нийт хотын аж үйлдвэрийн бүтцэд зохицуулалт хийх ажлыг урт хугацаа хариуцаж ихрсэн хүн хэлж байлаа.

     Жинин хотын эдийн засгийг нүүрэс архи хоёр авч яваж байсан юм. Жинин хотын 11 мянган хавтгай дөрвөлжин килметр нутаг дэвсгэрийн тал хувиас дээших газар нүүрсний хадгаламжтай байж, хайн тодолсон нөөц нь 26 тэрбум тонн байна. Цагаан архины үйлдвэр хамгийн олондоо 100 гаруй байсан байна.

     Иймэрхүү дан цолгой аж үйлдвэрийн бүтэц нь удалгүй муу үр нөлөөгөө илрүүлсэн байна. Ингээд өөрчлөлт хийхгүй байхын аргагүй болжээ.

     1999 оны бошгон дээр ирээд Жинин хот даруй тусгай мэрэгжилтэнээр бүрэлдсэн шинжилгээний 8 анги томлон нийт хотын хэмжээнд шинжилгээ хийлэгсэн байна. Энэ нь шинжлэх ухаанч бодлого тогтооход зөв оновчтой үндэс баримт хангасан байна. Удалгүй хотын засгийн ордноос эдийн засгаар гол болгож, бүтцийн зохицуулалт хийхийг чухалчилах гэсэн ажлын гол талаа дэвшүүлж, нийт хотын хэмжээнд энэхүү ажлаа далайчтай өрнүүлсэн байна.

     Бүтцийн зохицуулалт хийхдээ, эдийн засгийн бүтцийг сайжруулах болон аж үйлдвэрийн өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлэх дээр гол хүчинээ тавьж, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилийн шаардлагын дагуу техникийн хэмжээгээр өндөр, эх баялагт хэмнэлтэй, байгаль орчинд нөлөө багатай, үр ашигаар өндөр аж үйлдвэрийн төслийг зээлдэн оруулж, өвөрмөц өрсөлдөх хүчинтэй аж үйлдвэрийн бүлэглэлийг дэмжин бий болгох дээр гол хүчнээ тавьсан байна.

     Сурвалжлагч сурвалжлан явах замдаа 1-гээс 8 болон ховьрсон үлгэр сонслоо. 1997 онд дэлхий 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэг Японы Комасу грүп Жинин хотод байрладаг Шаньдүн мужийн бульдозерын ерөнхий үйлдвэртэй хамтран Комасу бульдозерын бүрэн бус хариуцлагт компани байгуулан Шиньтүй маркын бульдозер үйлдвэрлэн удалгүй Хятадын нэрт маркын бүтээгдэхүүн бологсон байна. 2002 оны 7-р сарт Жинин хот 20%-ийн хувьцаагаа Японы талд шилжүүлэн өгчөө.

     Ашиг орлого сайтай байгаад юунд хувьцаагаа Японы талд шилжүүлэн өгч байгаа тухай Жинин хотын засгийн газар, ашиг орлого сайтай боловч Японы талын хувьцаа бага байсан учир хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхгүй байж, нэн шинэ бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэх хүчинээ нэмэгдүүлэхгүй тул тус компанид ашиггүй юм. Иймээс бид энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө хувьцаагаа шилжүүлсэн юм гэж тайлварлаж байлаа.

     Японы тал хувьцаа нь нэмэгдсэний дараа даруй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, шинэ бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэж, үүний зэрэгцээ бас хөрөнгө оруулах, нийлүүлэх хэлбэрээр Комасу сэрээт өргүүр, Комасу ачааны машин, Комасу барилгын техник зэрэг барилгын техникийн 7 аж ахуйн нэгж байгуулан ажиллсан байна. Ингэснээр олон улсын тэргүүний төвшин бүхүй барилгын техникийн аж ахуйлалын бүлэглэл бий болсон байна.

     Үүний үр нөлөөний дагуу улсын дотоод гадаадын нэн олон том том аж ахуйн нэгж Жинин хотод хөрөнгө оруулан ажиллах болжээ. Зах зээлийн хэтийн төлөв сайтай төслүүд ч дараа дараагаар Жинин хотод хэрэгжиж эхлсэн байна. Нийт хөрөнгө оруулалт нь 11 тэрбум Шянган доллар бүхий дэлхийн хамгийн том нэхмэлийн аж ахуйн нэгж Жинин хотод байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлсэн байна. Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэг Америкийн Eaton компани Шотланд, Япон тэрчилэн АНУ-д байгаа үйлдвэрээ хааж, Жинин хотод аж үйлдвэр байгуулан үйл ажиллагаа явуулж эхлжээ. Одоо Жинин хотод цар хэмжээ бүхий аж үйлдвэр 1359 болж, жилийн орлого нь 100 сая юаниас давсан аж ахуйн нэгж 120 гаруй байна. Эдгээр нь Жинин хотын эдийн засгийн гол чухал үндэс суурийг тавьсан байна.