• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-08 16:45:41    
Вакцин—Халдварт өвчнөөс үр ашигтай сэргийлж түүнийг хяналтдаа авах хурц зэвсэг

Хятадын Олон Улсын Радио

     Вакцинжуулах аргаар халдварт өвчнөөс сэргийлж, түүнийг хяналтдаа авах нь хүн төрлөхтөний халдварт өвчинтэй тэмцэх явц дэх хамгийн ил тод үр ашигтай арга болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийтэлсэн тайлангаас үзвэл, одоо даян дэлхийн жил бүр халдварт өвчнөөр нас барж байгаа хүүхдүүдийн 2 сая орчмыг нь вакцинжуулах аргаар сэргийлж болох юм байна.

     Бээжин хотын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж хяналтдаа авах төвийн мэргэжилтэн ноён Ү жян вакцин гэж чухам юу болох тухай танилцуулж хэлэхдээ:

     Бид зүгээр жирийн хар үгээрээ ярьвал, вакцин гэдэг нь ямар нэгэн халдварт өвчин үүсгэдэг өвчний хор юм уу бактерийг найруулж боловсруулаад нэг зүйлийн бодис болгосоныхоо дараа, уулгах юм уу тариа хийх аргаар хүний биед нэвтрүүлэхэд, хүний биед бас нэг зүйлийн бодис бий болдог байна, энэ бодис нь л халдварт өвчиний нян хүний биед дайран орохыг хориглон зогсоож чаддаг юм. Энэ бол даруй вакцин мөн. Вакцин хийгээд нян болон бактерийн хамгийн их ялгаатай тал нь гэвэл, нян болон бактери нь өвчин үүсэгдэг, гэвч вакцин бол өвчин үүсэгдэггүй бөгөөд хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм гэжээ.

     1796 онд, Английн эмч цэцэг өвчний вакцинаар цэцэг өвчнөөс сэргийлж болдогыг илрүүлж мэдсэнээс хойш, дэлхийд хамгийн анхны цэцэг өвчний вакцин бий болсон байна. 1980 онд, дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ, цэцэг өвчнийг туйлбартай устгаж чадсан, энэ бол хүн төрөлхтөний дархлаажуулан сэргийлэх аргаар устгаж байгаа анхны өвчин эмгэг болно гэжээ. Ер нь анагаах ухааны эрдэмтэтийн хүчин чармайлттайгаар, хагас зууны турш хүн төрөлхтөнд учирч байсан халдварт өвчний дийлэнх нь вакцинтэй болсон байна, жижээлбэл, цэцэг өвчин, булчин задрах өвчин, тарваган тахал, сүрьеэ өвчин, Б маягийн элэгний өвчин, хөхүүлэх ханиад, хоолойн сахуу, татран өвчин, хүүхдийн саа өвчин, улаан бурхан зэрэг болно.

     Хятадын хүүхдүүдийн дархлаажсан хэмжээ ч байнга дээшилж байна. Хятадын инжнерын академийн академич, хүүхдийн эмнэлэгийн нэрт мэргэжилтэн хатагтай Хү Ямэй жишээ татаж хэлэхдээ:

     2003 онд САРС гэдэг аюулт өвчин Хятадад дэлгэрхэд, хүүхдийн эндсэн тохиолдол ганц ч гараагүй юм, яагаад гэвэл, бид хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэх, дархлаажуулах ажлаа сайтар хийсны үр дүн юм. Бидний тарилга хийж дархлаажуулсан улаан бурханы вакцин, хүүхдийн саа өвчний вакцин зэрэг нь САРС-ын вирусыг эсэргүүцэж чадсантай нягт холбоотой байж болзошгүй юм гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, бүүр эрт 15 жилийн өмнө, Хятад улсын хүүхдүүддээ дархлаажуулах тарилга хийсэн хэмжээ 85%-д хүрсэн бөгөөд НҮБ-ын хүүхдийн сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хятадын эрүүл мэндийн яамны нэгдсэн байгууллагын үнэлгээ хяналтаар батлагдсан байна. Дархлаажуулах ажлаа төлөвлөгөөтэй өргөн дэлгэр дорвитой өрнүүлсэний ачаар, улаан бурхан, сүрьеэ өвчин, хоолойн сахуу, хөхүүлэх ханиад, татран өвчин зэрэг халдварт өвчний дэлгэрэх хэмжээ Хятад улсад туйлын бага хэмжээнд хязгаарлагдсан байна. Үүнээс гадна, 1960 онд цэцэг өвчнийг устгасанаас хойш, 2000 онд Хятад улс бас хүүхдийн саа өвчний үрэвсэлийг устгах зорилгоо биелүүлсэн байна.

     Дээрэх 5 төрлийн вакцинаар төлөвлөгөөтэй дархлаажуулж байгаа төдийгүй Хятадын зарим хүүхдүүдийн эцэг эх нь бас хувийн зардлаараа хүүхдээ эмнэлэгт дагуулж очоод, халдварт ханиадын вакцин, элэгний А үрэвсэлийн вакцин зэрэг бусад вакцины тарилга хийлгэж байна. Үүнээс гадна, Хятадын бишгүй олон насанд хүрэгсэд ч өөрсөдийнхөө шаардлагын дагуу вакцины тариа хийлгэж байна. Зарим нохойд хазуулсан хүн ч галзуу өвчний тариа хийлгэж байгаа юм байна.

     Хятадын Жүн хуа урьдчилан сэргийлэх анагаах ухааны нийгэмлэгийн мэргэжилтэн ноён Хэ Шюн танилцуулж хэлэхдээ:

     Өнгөрсөнд судлан үйлдээд амжилтад хүрээгүй зарим вакциныг цаашид судалж байна, тухайлбал, ДОХ-ын вакцин зэрэг болно, үүнээс гадна хорт хавдар, архаг өвчин, ходоодны өмөн үү, умайн хүзүүний өмөн үү зэрэг өвчний вакциныг ч судлан гаргахаар идэвхтэй ажиллаж байна гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/