Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, их сургуульд шалгалт өгч элсэх түрмийг сэргээснээс хойших хорь гаруй жилийн турш, Бээжингийн их сургуульд элсэгдэх хэмжээ шалгалт өгсөн 13 хүн тутамаас нэг л хүнийг элсэж байжээ. Тэр үед энэ байдлыг "Түм мянган цэрэг морь ганц гүүрээр шахалдмуй" гэж дүрслэн хэлж байсан юм.
Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлж ирснээс хойш, Бээжин дээд боловсролыг хөгжүүлэх чиг шугамыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, сургуулийн нөхцөл байдлыг сайжруулж ирсний зэрэгцээ тогтолцооны талаар өөрчилтүүд хийсэн байна. бодитойгоор хэлбэл 1997 оноос эхлэн оюутан элсэхэд сургалтын хураамж авч, улсаас нэгдэлтэй ажил хуваарлахгүй дүрэм хэрэгжүүлж,, 1999 оноос оюутан элсэх цар хэмжээг өргөтгөсөн байна. Бээжин хотын боловсролын хорооны хариуцлагтан хэлэхдээ, байгуулалт хөгжилд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байдал нь дээд боловсролын хөгжлийг боогдуулж байсан асуудлыг голцуу өөрчилтөөр зохицуулсан байна. Энэ асуудлыг зохицуулахын төлөө "9-р таван жилийн төлөвлөөгөө"-ний хугцаанд Бээжин хотын засгийн газар 15 тэрбум юаний засгийн газрын хөрөнгө, 10 тэрбум юаний банкны зээл, аж ахуйн нэгж, нийгэмийн олон салбарынханы дөрвөн тэрбум гаруй юаний хөрөнгийг сургуулийн нөхцөл байдлыг сайжруулахад ашигласан байна. Ингэснээр сургуулууд байшин барилга байгуулж, хичээл сургалт, оюутны байр, багш ажилтны орон сууц зэргийн хүндрэлтэй асуудлыг нилээд их хэмжээнд сайжруулж, хичээл сургалтын тоног төхөөрөмж, арын албаны үйлчилгээ зэргийг ч ихээр сайжируулсан байна гэжээ.
"10-р таван жилийн төлөвлөөгөө"-ний хугцаанд манай улсын дээд боловсрол түргэн хөгжиж, оюутан элсэх хэмжээг өргөтгөснөөр өнөө их дээд сургуульд сурч байгаа оюутны тоо 20 саяаас даваж дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна. Бээжингийн ерөнхий боловсролын их дээд сургууль оюутан элсэх хэмжээг өргөтгөснөөр их сургуульд элсэх хэмжээ 50% -д хүрч, дээд боловсрол түгээмэлжих үе шатанд орсон байна.
Юуны өмнө хоёр зүйлийг доторхойлох шаардлагтай байна. Нэгдүгээрт, их сургуульд элсэх хэмжээ гэдэг бол тухайн жилийн их дээд сургуульд элсүүлсэн бүх оюутны тоо 18—22 насны хүн амд эзлэх хэмжээг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, их дээд боловсрол түгэмэлжих үе шат гэдэг нь их дээд сургуульд оюутан элсэх хэмжээ 15%-иас доош байвал охь чадвартныг бэлтгэх дээд боловсролын үе шат, 15%—50%-ийн хооронд байвал олон түмэнч боловсролын үе шат, 50%-иас дээш бол дээд боловсрол түгээмэлжсэн үе шат мөн. Өнөө Бээжинд шалгалт өгсөн хоёр хүний нэг нь их сургуульд элсэгдэж байна.
Дээд боловсрол түгэмэлжсэн байдалд тоо болон чанарыг зэрэгд нь анхаарах ёстой, эс тэгэхэд хүрвэл ард иргэдийн дээд боловсрол хүртэх шаардлагыг мөн хангаж чадахгүй болно. Өнөө зарим гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгэж нэрт их сургуулиас төгссөн мэрэгжилийн бус оюутныг авахаас биш мэрэгжил нь дүйсэн энгий их сургуулийн оюутныг авахгүй байна. Тэд хүний чадвар ерөнхий боловсролыг чухалчилж байгаа юм. Дээд боловсрол түгэмэлжсэн байдалд диплом үнэ хүрэхгүй болж, мэрэгжлийн үнэмлэх чухалд үзэгдэж, олон салбарт мэрэгжлийн үнэмлэхээр ажлын байр хайх болсон байна. Сургууль нь хүний ажил мэрэгжлийн чадварыг бэлтгэх төдийгүй бас хүний үндсэн боловсролыг ч бэлтгэх ёстой гэж мэрэгжилтнүүд үзэж байна.
Бээжин дээд боловсролыг хөгжүүлэх талаар бүх Хятадад түрүүлэх байринд явж байна. Түүхнээс бий болсон Бээжингийн боловсролын давуу талыг гүйцэд дайчлах ёстой. Их сургуулийн оюутан элсэх хэмжээг өргөтгөсөн байдалд хичээл сургалтад тохируулалт хийж, багш нарын түвшнийг дээшлүүлж, хараагаа өргөтгөн зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицох хэрэгтэй гэж Бээжингийн хэлний их сургуулийн багш Ши дин гүэ үзэж байна.
Дээд болвсрол түгэмэлжсэн нь Бээжин хотын иргэдийн боловсролыг дээшлүүж, хотын түвшин зэрэглэлийг дээшлүүлэхэд ашигтай юм. Үүний зэрэгцээ зах зээл мэрэгжлийн хүмүүст тавих шаардлага улам өндөр болсныг бид олж харах хэрэгтэй юм. Олноороо диплом байхгүй үед телезийн их суруулийн дипломтай хүн ажил мэрэгжил сонгоход хялбархан байсан. Гэтэл аспирант ирэх тутам олон болж байгаа өнөө үед их сургуулийн үндсэн ангиас төгссөн оюутан их сургуульд элсүүлэх үеийн шигээ хялбарханаар өөрийн дуртай мэрэгжилээ олж хийхэд хойшид бэх болно гэж мэрэгжилтнүүд төсөөлж байна. /Урангоо бэлтгэв/
|