• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-09 16:44:19    
Элэгээ эцэгтээ "хандивлав"

Хятадын Олон Улсын Радио

     Элэгний өмөн үүд нэрвэгдсэн Зөү Чжигэн Бээжин их сургуулийн ардын эмнэлэгт сууж эмчлүүллээ. Ерөөсөө нэг удаа хагалгаа хийгээд байсан түүнд химийн эмчилгээ хийгээд ч амь насыг нь төдийл уртасгаж чадахгүй болсон байна. Ингээд зөвхөн амьд хүний элгийг шилжүүлэх нь хамгийн тохиромжтой сонголт болсон байна. Энэ үед Зөү Чжигэнгийн хүү Зөү Фанмин нь тус эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч ноён Лэн Шишэнд хандан миний элгийг аавд шилжүүлээрэй гэж шийдэмгий илэрхийлсэн байна.

     Энэрэлт хүүгийн энэ сайхан санааг айл гэрийнх нь хүмүүс бүгдээрээ эсэргүүцсэн байна. Энэ байдалд, тус эмнэлэгийн элэгний мэс заслын тасгийн орлогч эрхлэгч профессор Чжү жие, Зөү Фанминд хандан одоо бид элэг шилжүүлэх мэс заслыг хийж цагаарсан боловч элэг шилжүүлэх мэс засал бол хамгийн их яршигтай хагалгаа юм. Амьд хүний элгийг шилшүүлэх нь тиймч хялбархан ажил биш, тун эрсдэлтэй байдгийг ярьж өгсөн ч тэрээр элгээ аавдаа хандивлахаа хатуу баримталсан байна. Хүнд өвчинд нэрвэгдээд байгаа энэ настаны сэтгэлийн дарамтыг хүндрүүлэхгүй байхын төлөө энэ байдлыг ганцхан хоногийн өмнө эцэгт нь хэлж өгсөн байна.

     Энэ мэс засал өглөөнийн 9 цагаас эхлээд шэнө дунд хүртэл үргэлжилсэн байна, Зөү Фанмингийн 780 гм жинтэй элгийг огтлон авч, аавынх нь элгэнд шилжүүлж наалаа. Маргааш өглөө нь эцэг хүү хоёул сэргэж хэвийн байдалд орсоноор мэс засал амжилттай болсоныг мэдэгдсэн байна. Амьд хүний элгийг шилжүүлэх талаар дийлэнхдээ эцэг эх бологсод нь үр хүүхэддээ юм уу ах дүү төрөл төрөгсөддөө хандивлаж байдаг, харин хойч үе нь ахмад үедээ элгээ шилжүүлэх явдал одоохондоо манай улсад бол өвлийн цэцэг өдрийн од мэт байна. Энэхүү мэс засал хийлгэсэн аав хүү хоёрын эрүүл мэндийн байдал тун сайн байна.

     Мэс заслыг гардан хийсэн профессор Чжү Жие цохон тэмдэглэхдээ, дотор эрхтэнийг шилжүүлэх мэс засал бол 21-р зууны мэс заслын гол хандлага мөн. Манай улсын эрүүл мэндийн талаархи холбогдох хууль тогтоомжид дотор эрхтэнийг шилжүүлэх ажил үйлсийн хөгжилд харш саадтай заалтууд байна. Манай улс тархи үхэх зэрэг эмзэг асуудлаар журамжуулж, хууль тогтоомжоо боловсронгуй болгохыг хүсч байна гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр бас нийгэм нийтээрээ дотор эрхтэний хангамж дутагдаж байгаа энэхүү нийгмийн асуудалд анхаарал тавьж, нэн олон төрөл төрөгсөдийн хооронд амьд хүний дотор эрхтэн шилжүүлэх ажлыг урамшуулж байхыг уриалсан байна. /Л.Буянтогтох орчуулав/