Ч.мэргэн бол өвөр монголын өөртөө засах районы нэрт шүлэгч юм. Тэр шүлэг зохион бүтээхээр гол болгож, бас өгүүллэгэ, уран зохиолын шүүмж зэргийг ч бичидэг байдаг. 1956 онд тэрээр анхны бүтээл "Маны дотоно найз"-аа нийтэлж, шүлгийн зохион бүтээллэгийн замдаа орсон байна. Ч.Мэргэн бас "Сэлмийн үлгэр", "Цууриа", "Ч.мэргэний шүлгийн түүвэр" зэрэг олон шүлгийн түүвэр хэвлүүлсэн байна. Ч.Мэргэний шүлэг нь баялаг дүрслэн бодолт, уран сэтгэмжтэй байж, утага агууллагын багтаамж болон шинийг чухалчилдаг байна. Уралгийн хувьд, тэрээр эртний монгол шүлгийн уламжлалын суурь дээр, орчин цагийн урсгалын уралгийн илрүүлэх арга барил болон мэрэгжлийг зоригтойгоор шингээн авч хэрэглэдэг байна.
Ч.Мэргэний уулын нэр нь Ү Зэхуа гэдэг. 1944 онд тэр Өвөр монголын Жууд аймгийн Ар хорчин хошуунд төржээ. Тэр багаасаа уран зохиолд бахтай байж, дунд сургуулиасаа эхлээд шүлэг бичсэн байна. Тэрээр ахмад шүлэгч Н.Сайнцогт, Б.Бүрэнбөхөөс суралцаж, шүлгийн зохион бүтээх ур мэрэгшлээ хурцалсаар ирсэн байна. 1963 оны намар Ч.Мэргэн Өвөр монголын багшын их сургуулийн хятад хэл утага зохиолын дээд сургуульд монгол хэл уран зохиолын мэрэгжлээр суралцсан байна. Ингээд тэрээр гадаад дотоодын нэрт зохиолчидын зохиол бүтээлтэй танилцаж эхэлсэн юм.
1969 онд тэрээр зохион байгуулалтын тохируулалттайгаар Өвөр монголын Баян нуур аймагт хүрч, багш болон редакторын ажил хийж байсан байна. 1976 онд тэр шүлгийн түүвэр "Гал бамбарын магтаал" гэх шүлгийн түүвэрээ хэвлүүлж, энэ нь түүний тухайн үейн чармайлтын үр бүтээл болно. 1977 онд шүлэгч Ч.Мэргэн Өвөр монголын ардын хэвлэлийн хороонд редактороор ажилласан байна. 1980 оны сүүлчээр Ч.Мэргэн "Сэлмийн үлгэр", "Салхи давалгааны дуу", "Цууриа" зэрэг олон шүлгийн түүвэр хэвлүүлсэн байна. "Өвөр монголын одоо үейн уран зохиолын цуврал бичиг"-т Өвөр монголын ардын хэвлэлийн хорооноос "Ч.Мэргэний шүлгийн сонгомол"-ыг хэвлүүлж, түүний шүлгийн төлөөлөгч бүтээлүүд сонгогдон орсон байна. Үүнээс гадана Ч.Мэргэн бас "Ногоон дурсамж", "Захидлын дугтуй дотрох хайр" зэрэг туужын зохиол нийтлүүлж, роман "Хүслэн", "Бор охин" зэргийг хэвлүүлж, шүлгийн шүүмж зэргийг ч бичидэг юм.
Ч.Мэргэний шүлгүүд нь бас олон удаа шагнал хүртсэн байна. Одоо Ч.Мэргэн Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөөнхийн зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Өвөр монголын салбар нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Өвөр монголын ардын хэвлэлийн хорооны дэд хянан редакторлогч зэрэг нийгэмийн тушаалыг хариуцаж байна.
|