• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-10 16:22:48    
Исламын Бүгд Найрамдах Пакистан улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 796 мянга 95 хавтгай дөрвөлжин км (Пакистаны хяналтын Кашмир багтахгүй).

     Хүн ам: 149 сая, 2003 оны байдлаар хүн амын нэмэгдлийн хэмжээ 2,1%. Пакистан бол олон үндэстэнтэй орон, түүний дотор Бенжав үндэстэн 63, Шинд үндэстэн 18, Патан (Афханистанд Пүштү гэж хэлдэг)үндэстэн 11, Бэлүжи үндэстэн 4 хувийг тус тус эзэлж байна. Урду хэл бол төрийн хэл, Ангил хэл бол албаны хэл юм. 95 хувь гаруйн оршин суугчид нь Исламын шашин (төрийн шашин) шүтэж, цөөн хүмүүс Христосын шашин, Энэтхэг шашин, Шикийн шашин шүттэг.

     Нийслэл: Исламбад, нэг сая 40 мянган хүн амтай (2003 он), далайн түвшнээс 503 – 610 метрийн өндөр завсарын халуун бүсд байдаг. Хуурай болон борооны хоёр уларилтай, жилийн дундаж хур тундас 1143 мм, хамгийн халуундаа 47 хэм, хамгийн сэрүүндээ 0 хэм.

     Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 3-р сарын 23-ны өдөр, тусгар тогтонилын өдөр – 8-р сарын 14-ний өдөр.

     Ерөнхий байдал: өмнөд Азийн баруун хойт хэсэгт байдаг. Зүүнш Энэтхэгтэй хил нийлэж, зүүн хойшоо Хятадтай хөршилж, баруун хойт талаараа Афханистан, баруун талаараа Ирантай хил нийлэж, өмнөшөө Аравын далайд нүүрлэж байна. 980 км урт тэнгисийн эрэгтэй. Өмнөд хэсэг нь халуун бүсд хариалагдахаас гадна бусад хэсэг нь завсарын халуун бүсд орно. Өмнөд хэсэг нь нойтон халуун, борооны уларил нь урт, хойт хэсэг нь хуурай хүйтэн, хэсэг газартаа мөнх цастай. Жилийн дундаж дулааны хэмжээ нь 27 хэм.

     Пакистан уул нь Ангилын хариа Энэтхэгийн нэг хэсэг байжээ. 1858 онд Энэтхэгтэй хамтаар Ангилын колонын орон болсон байна. 1940 оны 3-р сард бүх Энэтхэгийн Мусульманы холбоо Пакистан улс байгуулах тогтоол баталсан байна. 1947 оны 6-р сард Ангил " Мэнбадүний (хятад дуудлагаар авьялав)төсөл" нийтэлж, Энэтхэг Пакистаныг тусгарлуулсан байна. Мөн оны 8-р сарын 14-ний өдөр Пакистан тусгаар тогтониж, Ангилын холбооны өөртөө засах нутаг болов, түүнд Пакистаны зүүн , баруун хоёр хэсэг багтаж байв. 1956 оны 3-р сарын 23-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс байгуулагдсан боловч мөн Ангилын холбооны гишүүн орон байсан бөгөөд 1972 онд түүнээс гарч, 1989 онд дахин нэгдсэн байна. 1999 онд цэргийн төрийн эргэлт гарснаас болж Ангилын холбооны гишүүн орны эрхийг нь царцаагаад байна. 1971 оны 3-р сард зүүн хэсэг нь Бүгд Найрамдах Бангаладеш Ард Улс байгуулж, мөн оны 12-р сард албан ёсоор тусгаар тогтонисон байна. /М.Цэцэн өэлтгэв/